АТГ: ЦАГДАА НАР ИРГЭНИЙГ ЗОДОЖ, АМИНД НЬ ХҮРСЭН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/03

Ховд аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нар иргэнийг зодож, аминд нь хүрсэн байж болзошгүй хэргийг АТГ-ын Говь-Алтай дахь мөрдөгч шалгаж байна. Тодруулбал, талийгаачийн ар гэрийнхэн "цагдаа цагдаагаа үнэн зөвөөр шалгах нь шударга шийдвэр гаргахад хүндрэлтэй" гэж үзсэн учир АТГ-т өргөдлөө өгсөн байна. Энэ дагуу хэргийг АТГ-ын мөрдөгч шалгаж байгаа аж. Тайлийгаач наймдугаар сарын 3-ны өдөр нас барж, тухайн өдрөөс өргөдлөө өгсөн ч хэрэг шалгах явц удаашралтай байгааг хохирогч тал мэдүүлсэн. Тэгвэл орон нутаг дахь АТГ-ын мөрдөгч гурван аймгийг хариуцан ажилладаг байна. Тиймээс хамрах хүрээнээс шалгаалж, хэрэг мөрдөн шалгах явц удаашралтай байж болох юм. Цагдаагийн алба хаагч иргэнийг зодож, амь насанд нь хохирол учруулсан байж болзошгүй хэргийг тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн харьяат иргэн И.Цогтбаяр гаднаа харагдах олон тооны хөхөрсөн бяцарсан, хавдсан шархтай амиа алджээ. Түүний амиа алдсан шалтгаанд Талийгаач долоодугаар сарын 29-ны өдөр согтуу байсан тул цагдаагийн байгууллагын "Эрүүлжүүлэх байр"-нд хүргэгдэн хоножээ. Харин маргааш нь буюу 30-ны өдөр "Эрүүлжүүлэх байр"-наас гарч, эрүүгийн мөрдөгч н.Номунтөгөлдөрийг даган цагдаагийн байгууллагын нэгэн өрөөнд орж, 40 орчим минут байсан нь үүдний камерын бичлэгт үлджээ. Ингээд цагдаагийн байрнаас гарч, зам руу явж байгаагаар бичлэг дууссан байна. Цагдаагийн байгууллагын бүх өрөө камертай боловч зөвхөн талийгаачийн орсон өрөөний камер тухайн үед бичлэг хийгээгүй байжээ. Ингээд долоодугаар сарын 31-ны өдөр талийгаач дүүгийнхээ дэлгүүрт ирж, "эм авах мөнгө авсан" нь дэлгүүрийн бичлэгт үлдсэн байна. Тухайн бичлэгт талийгаач арайхийн алхаж байгаа, хөлөө арай ядан зөөж байгаа нь бичигдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18