​ХОЙД СОЛОНГОС ШУМБАГЧ ЗАВИНААС БАЛЛИСТИК ПУУЖИН ХАРВАСАН ТУХАЙГАА МЭДЭГДЭВ

О.Шүрэнцэцэг
2019/10/03

БНАСАУ-ыг аравдугаар сарын 2-нд шумбагч завинаас баллистик пуужин харвасан тухай тус улсын "Цахилгаан мэдээний төв агентлаг" албан ёсоор мэдэгдсэн байна.

Тус мэдэгдэлд "БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалахын академи нь аравдугаар сарын 2-нд Солонгосын Дорнод тэнгисийн Вонсаны булангийн усан дахь шумбаг завинаас "Букгыксон-3" шинэ төрлийн баллистик пуужингийн туршилтын харвалтыг амжилттай гүйцэтгэлээ" гэж заасан байна. Мөн туршилтын харвалтыг Хойд Солонгосын удирдлага өндрөөр үнэлж, туршилтыг хийсэн инженер, эрдэмтдэд баяр хүргэсэн гэдгийг онцолжээ.

Энэхүү мэдэгдэл гарахаас өмнө Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга нь Хойд Солонгосын зүгээс Япон тэнгис руу пуужин харвасан тухай мэдээлээд байсан юм. Хойд Солонгосын харвасан пуужин 900 км-ийн өндөрт хүрээд хоёр хэсэг болж салсан тухай мөн мэдээлж байсан юм.

Ийнхүү амжилттай туршилт явуулснаар БНАСАУ нь "цөмийн зэвсэгтэй орнуудын клуб"-ээс гадна "шумбагч завинаас баллистик пуужин харвах чадвартай орнуудын клуб"-т элсэн орж байгаа юм. Үүнээс өмнө зөвхөн АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Их Британи, Энэтхэг гэсэн орнууд л шумбагч завинаас харвах боломжтой баллистик пуужинтай байсан.

АНУ ба Хойд Солонгос хоорондын хэлэлцээ удахгүй эхлэх гэж байгаа нөхцөлд Ким Жон Ун нь илүү хүчтэй байр суурьтай болохын тулд ийм туршилт хийж байгаа гэж зарим шинжээч үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18