​ХОНКОНГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЖАГСАГЧДЫГ ЭРС ШҮҮМЖЛЭВ

О.Шүрэнцэцэг
2019/10/03

БНХАУ-ыг байгуулагдсан өдрөөр олныг хамарсан эмх замбараагүй байдал гаргасан сөрөг хүчний жагсагчдыг Хонконгийн Засгийн газраас эрс шүүмжилсэн мэдэгдэл гаргасан тухай "Синьхуа" агентлаг мэдээлж байна.

Жагсагчид нь цагдаа нар руу шатах шингэн шидэлж, олон нийтийн болон хувийн өмчийг санаатайгаар сүйтгэх, цагдаа нар руу дайрах, гудамж талбайг хаан бусдын чөлөөт хөдөлгөөнд саад хийх, гарсан түймрийг унтраалгахгүй байх зэрэг авир гаргасан гэж байна. Одоогоор цагдаа нарын эсрэг хүч хэрэг хэрэглэсэн, нийтийн эмх журмыг зөрчсөн хэргээр 180 гаруй хүнийг саатуулаад байгаа юм байна. Цагдаагийн 25 ажилтан жагсагчдын дайралтад өртөн шархаджээ.

Мөн Хонконгийн цагдаагийн газрын комиссар Стивен Ло нь аравдугаар сарын 1-нд цагдаа руу дайрсан нэгэн жагсагчийн эсрэг галт зэвсэг хэрэглэсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр цагдаагийн ажилтан өөрийгөө хамгаалахын эрхэнд хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн үйлдэл хийсэн гэдгийг онцолжээ. Шархадсан жагсагч нь Ца овогтой 18 настай коллежийн оюутан байжээ. Буудуулсан оюутны биеийн байдал одоогоор тогтвортой байгаа тухай цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Энэ бол бараг дөрвөн сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын явцад жагсагчийн эсрэг галт зэвсэг хэрэглэсэн анхны батлагдсан тохиолдол болсон. Өмнө нь цагдаа нар байлдааны сумаар агаарт хий буудан анхааруулснаар хязгаарлаж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18