МӨРДӨГЧ: Э.БАТ-ҮҮЛ, Н.ГАНБОЛД, Ш.ТҮВДЭНДОРЖ НАР С.ЗОРИГ АГСНЫ ЦОГЦСЫГ ХАРЪЯ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙСАН

О.Шүрэнцэцэг
2019/10/02

1998 оны аравдугаар сарын 2-нд төр нийгмийн зүтгэлтэн, Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Хэрэг гарснаас хойш хэдийнэ 21 жил өнгөрчээ. Шүүхийн тогтоолоор аллагын гүйцэтгэгч тодорсон ч захиалагч бүдэг хэвээр. Хэргийн газрын анхны үзлэгийг хийсэн, цагдаагийн мөрдөгчтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцах боломж олгосонд баярлалаа. Та С.Зориг агсны хэргийн талаар өмнө нь яриа өгч байв уу?

-Үгүй, хэргийг мөрдөж байх үед хэвлэлийнхэн ярьдаг л байсан.

-1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр цагдаад хэргийн газрын дуудлага ирэх үед та хаана ажиллаж байсан бол?

-Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст чиглэлийн ахлах байцаагч хийдэг байсан. Тухайн өдрийн орой амрах гээд байж байтал манай мөрдөн байцаах албаны дарга н.Алтангэрэл хурандаа 23 цагийн үед залгасан. Тэрбээр "УИХ-ын гишүүн С.Зориг хутгалуулсан байна, хэргийн газарт яаралтай очиж үзлэг хий" хэмээн даалгасан. Манайх С.Зориг агсны гэртэй ойр учир хэргийн газарт тэр даруй очсон.

-Тэгэхээр хамгийн түрүүнд очсон мөрдөн байцаагч нь Та юу?

-Үгүй. Намайг очиход Сүхбаатар дүүргийн цагдаа нар ирчихсэн байсан. Хүн хутгалуулчихлаа гэх дуудлага Дүүргийн Цагдаад 22 цаг 40 минутад ирсэн гэдэг байх. Хамгийн түрүүнд манайх очиж үзлэг хийх ёстой байсан ч процессын алдаа гарсан. Намайг очиход Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгэн ажилтан Д.Булганыг гал тогоонынх нь өрөөнд асуугаад сууж байсан.

-Цагдаа нараас гадна албаны хүмүүс, дарга нар байсан гэдэг?

-Талийгаачийн гэрийн зочны өрөөнд тухайн үеийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж хамгаалагчидтайгаа, ЦЕГ-ын дарга Д.Мөрөн нарын 10 орчим хүн байсан. Намайг орох үед нэг ч хүн үлдэлгүй гарцгаасан юм. Тухайн үед хүн амины хэрэг гэж хэлээгүй, С.Зориг гишүүн хутгалуулсан байна гэсэн мэдээллийг л надад өгсөн байсан. Би шөнийн 12 цагаас үзлэгээ хийсээр үүрийн 06 цагт дууссан юм.

-Үзлэгээр...

-Нарийн ярьж болохгүй. Мөрдөн байцаалтын нууцад хамаардаг юм.

-С.Зориг агсны хэргийг мөрдөж байсан мөрдөгчид учир битүүлгээр нас барсан гэх мэдээлэл байдаг. Үнэн үү?

-Цуурхал, огт тийм юм байхгүй. Манай хэлтсээс тийм олон ч хүн мөрдөөгүй, бүгд эсэн мэнд бий.

а онц хүнд гэмт хэрэг мөрддөг байсан учир олон ч хэргийн газарт ажилласан байх. С.Зориг агсны амиа алдсан газрын бусдаас ялгаатай, сэжигтэй зүйлүүдийг хэлж болох уу?

-Болохгүй. Хавтаст хэрэгт бүх зүйлийг тодорхой бичсэн байгаа.

-Энэ хэрэг улс төрийн нарийн зохион байгуулалттай хэрэг мөн үү?

-Би иргэнийхээ хувьд бодлоо хэлье. Хэрэг дээр анх очиход нарийн зохион байгуулалттай улс төрийн аллага гэж огт харагдаагүй. Ахуйн хүрээнд үйлдэгдсэн хүн амины ийм хэрэг байна гэж бодсон. Улс төрийн зорилготой аллага бол гэрч үлдээх үү, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хөдөөгийн залуусыг ашиглах уу гээд олон эргэлзээтэй асуулт байдаг юм.

-Таныг үзлэг хийж байхад гаднаас хүмүүс талийгаачийнд ирж байсан уу?

- АТГ-ын дарга асан Н.Ганболд, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл нар хамт ирээд хаалга тогшсон. Тэд ороод нэг удаа харчихъя гээд байсан, би хууль сануулаад, болохгүй гэдгийг хэлээд оруулаагүй ээ.

-Хэрэг илрэхгүй, яагаад ийм олон жил болчихов. Хэргийн газрын үзлэг дутуу дулимаг хийгдсэн юм биш биз?

-Хэрэг дээр тактикийн гэмээр хэд хэдэн алдааг цагдаагийн байгууллага гаргасан. Хэрэг гарсан даруйд шууд цагдаагийнхан ажиллах ёстой байсан. Гэтэл мөрдөн байцаагчдаас түрүүлээд дарга нар ирчихсэн, талийгаачийн цогцос дээгүүр алхаад алхаад гэрлүү орчихсон байсан юм. Уг нь хуулиа мэддэг хүмүүс байсан бол хэргийн газарт орохгүй байх байлаа.

-Хэргийн талаар бодитой мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөг амалж байсан. Хэр олон хүн залгаж мэдээлэл өгдөг байв. Мэдээлэл хүлээж авах дугаар нь таны дугаар байсан гэдэг?

-Тиймээ, миний утасны дугаарыг тавьсан. Нэг ч хүн яриагүй. Ер нь мэдээлэл ирээгүй гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1693 болжээ 9 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ. 9 цагийн өмнө
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол гатлах гэж яваад энджээ 10 цагийн өмнө
“Танкаар айлгадаг шиг УИХ-аар хууль хэлэлцэхээр “Хулгай болно” гэж яг юу яриад байна даа“ 10 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй 13 цагийн өмнө
“Барс” захын хойд замд зам тээврийн ноцтой осол гарчээ Өчигдөр
Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана Өчигдөр
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна Өчигдөр
Ирэх сарын 11-нд бүх нийтээр амарна Өчигдөр
Түймрийн хуурайшилт өндөр байгаа тул Богдхан ууланд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо Өчигдөр
"Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг болж байна Өчигдөр
П.Сайнзориг: “Гадаадын зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” хуулийн төсөл нь бусад хуультай зөрчилдөхгүй Өчигдөр
С.Гэндэнжамц: ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ирэх долоо хоногт эхэлнэ Өчигдөр
Улаанбаатарт 25 градус дулаан байна Өчигдөр
Ази тивээс анх удаа Монгол улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-тэй болно 2025/05/09
2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа 2025/05/09
Л.Мөнхбаясгалан: Бид яагаад баялгаа ашиглаж чадахгүй, гаднынханд алдаад байгаа юм бэ? 2025/05/09
Х.Булгантуяа: Тэтгэврийн зээл нь хангалттай биш байхад тэтгэврийн зээлийг нь нэмж хязгаарлах нь буруу 2025/05/09
ШУУД: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна 2025/05/09