О.АРИУНБИЛЭГ: ТӨЛЖИЖ БУЙ БЯЦХАН УУШГИНД ТАМХИ ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/02

ЯАГААД ХҮҮХДИЙН ДЭРГЭД ТАМХИ ТАТАХ НЬ ИЛҮҮ ХОРТОЙ ВЭ

Хүүхэд дам тамхидалтад өртөх нь тэдний эрүүл мэнд, амь насанд томчуудаас илүү халтай байдаг. Учир нь өсч хөгжиж байгаа тэдний уушги томчуудынхаас илүү хурдан амьсгалдаг байна. Мөн нярайн дэргэд тамхи татах нь тэднийг "нярайн гэнэтийн үхлийн синдром" гэдэгт хүргэдэг гэдгийг анагаах ухаан баталжээ.

Дам тамхидалтад өртөгсөдийн 30 хувь нь уушги болон бусад төрлийн хорт хавдраар өвчлөх, зүрхний өвчнөөр өөд болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тамхи нь өөртөө 4000 гаруй химийн хорт элементийг агуулдаг бөгөөд эдгээрийн 250 нь өвчин үүсгэх хортой. Зөвхөн АНУ-д гэхэд жил бүр дам тамхидалтаас үүдэлтэй уушгины хорт хавдраар 3000 гаруй хүн өвчилж, тэдгээрээс олон зуун хүн амиа алддаг байна.

Хүүхдийн дэргэд тамхи татах нь таны бодож байгаагаас илүү аюул, хөнөөлтэй гэдгийг сануулъя. Хүүхдийн тоглоомын талбай, түүний ойролцоо тамхи татаж тамхиныхаа утааг агаарт дэгдээснээр хүүхдүүдийг 4000 гаруй химийн хорт бодисоор хордуулж байгаагаа та сайн санах ёстой.

ТОГЛООМЫН ТАЛБАЙД САЛХИЛЖ БУЙ ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД ДАМ ТАМХИДАЛТ ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ

Хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд гэлтгүй хөгшчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд салхилдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл тэдний тээж буй ургийн эрүүл мэндэд ямар аюул заналхийлж байгаа вэ?

❗️Дутуу төрөлт
❗️Зулбалт
❗️Хэт бага жинтэй хүүхэд төрөх

Төрсний дараа:
❗️Нярайн гэнэтийн үхлийн синдром
❗️Хүүхэд суралцах чадвар сул буюу оюун ухааны хөгжлийн хувьд бусдаас дутуу байх

Тиймээс жирэмсэн эхчүүд дам тамхидалтад аль болох өртөхгүй байхыг хичээх, хажуу дэргэд нь тамхи татаж байвал түүнийг болихыг гуйхыг зөвлөж байна. Гэвч тоглоомын талбайд тамхи татаж байгаа хүн бүхэнтэй жирэмсэн эмэгтэйчүүд ярилцаад, заримтай нь муудалцаад байх боломжгүй.

❗️Харин үүнийг нийслэл, дүүрэг, хороо, СӨХ, иргэдийн зохион байгуулалттайгаар хийх нь зүйтэй. Мөн үүрэг хүлээн ажилладаг ЭМЯ болон түүний харьяа байгууллагууд идэвхтэй ажиллах нь зөв юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18