Сү.БАТБОЛДЫН 200 МЯНГАН ДОЛЛАРЫН АВЛИГЫН АСУУДЛААР ӨНӨӨДӨР Б.АСРАЛТ ГЭРЧТЭЙ НҮҮРЭЛДЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/02

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд нь " И март" худалдааны төвийн газрыг авахын тулд 200.000 ам.долларын авилгыг бусдад өгсөн гэх асуудлаар АТГ-т шалгагдаж байгааг бид өмнө нь мэдээлсэн.

Баттай баримттай, мэдээллийг ил болгохгүй хэмээн эх сурвалж баримтаа дэлгэн, өөрийн нэр, албан байгууллагаа нууцлахыг хүссэн энэ мэдээллийг биднээр дамжуулсан юм.

Тэрбээр хуулийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд "надад Сү.Батболд 200,000 ам.долларыг бэлнээр болон дансаар өгсөн" гэдгээ хэлж, дансны хуулгаа харуулсан. Тухайн иргэний ам.долларын данс руу “Чингис хаан таун" компаниас 2013 оны намар 120.000 ам доллар орсон гүйлгээ ил болсон юм.

Энэхүү авилгын хэргийн гэрч, мэдээллийн эх сурвалж болсон иргэн “задалсан" мэдээллээ батлахын тулд УИХ-ын гишүүн Сү.Батболд, түүний туслахаар ажиллаж байсан Б.Асралт, Чингис хаан таун компанийн захирал Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир нартай “200 мянган долларын авилга өгсөн" гэх асуудлаар нүүрэлдэх хүсэлтийг Нийслэлийн прокурорт гаргажээ. Прокурорын байгууллагаас хэргийн оролцогч нарын мэдүүлэг зөрөөд байгаа учир нүүрэлдүүлэх зөвшөөрлийг олгосны дагуу энэ хэргийн гэрч иргэн С.Бат-Очиртай өчигдөр АТГ-т нүүрэлдсэн байна. Өнөөдөр АТГ-аас Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг дуудаж, тухайн иргэнтэй нүүрэлдүүлэх аж. Түүний дараа УИХ-ын гишүүн С.Батболдыг АТГ дуудах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18