​МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 720 ГАРУЙ ТАХЬ НУТАГШИЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/02

Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нээлтэд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, Байналь орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон бусад албаны төлөөлөгчид оролцов. Гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж буй Мирослав Бобек нь Праг хотын амьтны хүрээлэнгийн захирал бөгөөд БНЧУ-ын батлан хамгаалахын яамтай хамтран Монгол улс руу тахь тээвэрлэх агаарын тээвэрлэлтийг зохион байгуулж ирсэн байдаг. Прагийн амьтны хүрээлэн цэргийн Каса онгоцоор нийт 34 толгой тахийг Чех болон Европын бусад улсуудаас амжилттай тээвэрлэж Монгол орны өмнөд хэсэг Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэгт нутагшуулж энэхүү нэн ховордсон амьтныг хамгаалах үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм. Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол оронд ирж, нисэх онгоцны буудалд буусан мөчөөс эхлэн анд нөхдийн элэгсэг дотно, найрсаг хандлагыг бид мэдэрч байна гээд, "Ирэхээсээ хэд хоногийн өмнө би Чехэд байгаа Азийн орнуудын Элчин сайд нартай уулзсан. Тэд манай улсыг БНХАУ-тай харилцах харилцаандаа түлхүү ач холбогдол өгч, бусад орнуудад анхаарал сул тавьж байна гэсэн. Энэ байдлыг засах шаардлагатай. Тиймээс Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал уламжлалт харилцаагаа илүү өндөр, шинэ түвшинд хүргэх зорилттой юм" гэлээ.Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин болоод аялал жуулчлалын салбарт цаашид илүү хамтран ажиллах , нэн ховор амьтан тэр дундаа Монгол оронд тахь нутагшуулах ажлыг илүү өрнүүлэхээ дуулгасан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ үеэр Хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа байгаль орчин, ан амьтан, нэн ховордож буй тахь нутагшуулах, тээвэрлэх ажил амжилттай явдаж Тахийн төлөөх хүчин чармайлтын үр дүнд Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 280 гаруй, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 360 гаруй, Хомын талд 85 зэрэг нийтдээ 725 тоо толгой тахь манай оронд нутагшиж байгааг онцлон дуулгасан юм. Түүнчлэн энэ үеэр байгаль орчны төлөөх өсвөр үе залуучуудын оролцоог нэмэгдүүлж өрх бүрт байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой "Ногоон паспорт" аяны талаар танилцуулан ноён Ярослав Куберагд Монгол сурагчдын хөтөлж буй "Ногоон паспорт"-ыг гардууллаа. Прагийн амьтны хүрээлэн Монгол Улсад энэ жил ес дэх удаагаа хэрэгжүүлж буй "Зэрлэг адууг сэргээн нутагшуулах" төсөлтэй холбоотой гэрэл зургуудаас бүрдэх тус үзэсгэлэн олон нийтэд нээлттэй бөгөөд Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн үзэсгэлэнгийн танхимд болж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ 5 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 6 цагийн өмнө
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна 6 цагийн өмнө
"Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна 6 цагийн өмнө
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 12 цагийн өмнө
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан 12 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун 12 цагийн өмнө
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана Өчигдөр
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ Өчигдөр
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна Өчигдөр
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Өчигдөр
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ Өчигдөр
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна Өчигдөр
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ Өчигдөр
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан Өчигдөр
10.558 литр архи устгалд оруулжээ Өчигдөр
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана Өчигдөр
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна Өчигдөр
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ Өчигдөр