БНХАУ-ЫН 41 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЛАА

О.Шүрэнцэцэг
2019/10/02

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалтыг энэ оны 09 дүгээр сард зохион байгууллаа.

Шалгалтанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 224 аж ахуй нэгж, байгууллагын 33 улсын нийт 4027 гадаадын иргэн хамрагдсан байна. Шалгалтаар ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 41 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая 700 мянган төгрөгийн торгууль оногдууллаа. Мөн бүртгэлийн болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн БНХАУ-ын 29 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 сая 980 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Түүнчлэн мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Архангай аймгийн "Найруулга" ХХК-нд "Бодонч анар констракшн" ХХК, Өвөрхангай аймгийн "Өв эко мийт" ХХК-нд "Энх Эрдэнэ Мөнх" ХХК, "Бажуалун" ХХК, "Эйч Кэ Би" ХХК дээр НХХЯ-ны харьяа ХХҮЕГ-аас зам, барилгын чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан боловч, мах боловсруулах үйлдвэрт зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 102 иргэний зөрчлийг илрүүлж, оршин суух зөвшөөрлийг нь цуцлан хүчингүй болгож Монгол Улсаас гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18