БНХАУ БАЯРЫН ЖАГСААЛААРАА ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ЗЭВСГЭЭ ХАРУУЛЛАА


БНХАУ үүсгэн байгуулагдсан баяраараа урд өмнө байгаагүй хүчирхэг жагсаал хийж, хамгийн шилдэг зэвсэг, техникээ үзүүлсэн тухай тухай дэлхийн мэдээллийн агентлагууд шуугьж байна. Гадаад ба дотоод нөхцөл байдал ээдрээтэй үед эгзэгтэй үед ашиглаж чадах зэвсгээ болзошгүй дайснууддаа харуулж сануулах хамгийн тохиромжтой үе байсан биз. Жишээлбэл, ТАСС агентлагийн сэтгүүлчийн мэдээлснээр өмнө нь хэзээ ч олон нийтэд харуулж байгаагүй DF-41 тив хоорондын баллистик пуужинг харуулжээ.

"Дүнфэн-41" буюу НАТО-ийн ангиллаар CSS-X-10 гэж нэрлэгддэг энэхүү пуужин нь тус бүр нь өөрийн бай бүхий 10-12 цөмийн хошуутай бөгөөд 14 мянган км-ийн алслалтай тул дэлхийн хамгийн алсын тусгалтай пуужингийн нэг гэж тооцогддог юм байна.

Үүнээс гадна шаардлагатай өндөрт хэт авианы глайдер "DF-ZF"-ийг гаргах зориулалт бүхий DF-17 дундын зайн тусгалтай баллистик пуужинг харуулжээ. Энэхүү глайдер нь 12 мянган км замыг 5000 км/ц хурдтайгаар туулах чадвартай аж.

Шинээр харуулсан дараагийн пуужин нь CJ-100 далавчит пуужин болов. Энэ пуужинг газар доорх тусгай бэхлэлттэй бай устгах зориулалттай тухай Хятадын хэвлэлүүд шуугьж байсан юм. Түүнчлэн энэ пуужин нь далай тэнгис дэх хөдөлгөөнт байг 2-3 мянган км-ийн цаанаас устгах чадвартай гэж байсан.

Дронууд

Хятадууд GJ-11 гэж нэрлэгддэг хамгийн орчин үеийн агаараас цохилт өгөх дрон харуулсан. Энэхүү дрон нь радаруудад үл үзэгдэх технологи ашиглан хийсэн, их алсад байгаа байнд агаараас цохилт өгөх чадвартайгаас гадна тагнуул хийх, амдан тусгах чадвартай. Энэхүү дроныг 2009 оноос зохион бүтээж, 2013 онд анхны нислэгээ үйлдсэн.

WZ-8 гэж нэрлэгдсэн өөр нэг дроныг анх удаагаа олон нийтэд харууллаа. Энэхүү дрон нь дуунаас хурдан нисэх чадвартай. Түүнийг бүтээхдээ хятадууд БНХАУ-ын нутаг дээр пуужинд оногдон унаж байсан Lockheed D-21 хэт өндрөөс тагнуул хийх чадвартай онгоцны технологийг ашигласан гэж үздэг.

Мөн усан доогуурх дрон HSU001-ийг анх удаа харуулсан. Энэхүү усны дрон нь усан дор их гүнд тагнуул хийх, мэдээлэл цуглуулах чадвартай.

Бөмбөгдөгч

Түүнчлэн DF-10A стратегийн далавчит пуужин тээх чадвартай H-6N стратегийн бөмбөгдөгч онгоцны шинэ хувилбарыг харуулсан.

Энэ жилийн баярын жагсаалд БНХАУ –ын 15 мянган цэргийн албан хаагч, 160 байлдааны нисэх онгоц, 580 байлдааны техник оролцсон байна.







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18