ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАРЛИГ ГАРГАЛАА

Н.Мижидмаа
2019/10/01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Гал түймэр, гамшгийн аюултай тэмцэх чадавхыг сайжруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар" зарлиг гаргасан байна.

Тус зарлигт:

1.Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах болон гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийг бүрдүүлэх, зарцуулах болон тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авах, татвараас чөлөөлөхтэй холбоотой хууль тогтоомжийн зохицуулалтыг судалж, боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх,

2. Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах сэргээн босгох үйл ажиллагаанд хэрэглэж байгаа техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг стандартын шаардлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллагыг туулах чадвар сайтай машин, холбооны хэрэгслээр хангах болон лабораторийн шинжилгээний багаж, шаардлагатай бусад тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт материалын хангамжийг сайжруулах арга хэмжээ авах,

3. Гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилгоор гал унтраах, аврах анги, шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, эрсдэл нөхцөл байдлыг эрт илрүүлэх, эрэн хайх, аврах, яаралтай тусламж үзүүлэх нисэх нэгж байгуулах, ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий сумдад гамшгаас хамгаалах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий албан хаагчийн орон тоог бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх,

4. Гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах талаарх олон нийтийн санаачлагыг дэмжих зорилгоор орон нутаг дахь ойн анги, нөхөрлөл, сайн дурын бүлгийг сурган дадлагажуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, гал түймэр, гамшиг, ослын голомтод ажилласан тохиолдолд урамшуулал олгох асуудлыг судлан, холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх,

5. Гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, аюул тулгарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зохион байгуулалтын талаар олон нийтийг мэдээлэл, заавар зөвлөмжөөр хангах, хүүхэд, залуучуудад эх оронч, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран төлөвлөж, хэрэгжүүлэх,

6. Гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэх чиглэлээр жил бүр хөрөнгө төлөвлөж, болзошгүй эрсдэлийг бууруулах, салбар хоорондын мэдээлэл харилцан солилцох, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шуурхай удирдлагын төвийн чадавхыг сайжруулах,

7. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль, тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд тооцох хариуцлагыг чангатгах зэргийг тус тус Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд чиглэл болгосон байна.

Мөн зарлигтаа Гамшиг осолгүй, аюулгүй Монгол Улсын төлөө бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх агуулга бүхий мэдээлэл түгээх, бүтээл, нэвтрүүлэг хийх үйлсэд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг идэвхийлэн оролцохыг уриалжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх онд Дорнод аймгийн бүх суманд 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгалаа 7 цагийн өмнө
Ерөнхий сайд СОР17 олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцлаа 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 7 цагийн өмнө
Төмөр замын газар чөлөөлөлтийн асуудлаар ажиллав 7 цагийн өмнө
Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан 15 цагийн өмнө
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена дахь олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдтэй уулзав 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 15 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ Өчигдөр
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална Өчигдөр
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ Өчигдөр
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ Өчигдөр
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно Өчигдөр
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ 2025/12/05
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ 2025/12/05
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа 2025/12/05
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно 2025/12/05
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг 2025/12/05
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо 2025/12/05