САЯТАН БОЛСОН Ч ТРАКТОРЫН ЖОЛООЧОО БОЛЬСОНГҮЙ

Н.Мижидмаа
2019/10/01

Америкийн Мэн мужид амьдардаг тракторын жолооч сугалаагаар сая доллар хожсон ч трактор барьж, хуучин ажлаа хийсээр байгаа тухай "Daily Mail" сонин мэдээлжээ.

Энэ оны тавдугаар сард БоббиСтюарт гэгч 65 настай тракторчин сугалаагаар 1 сая доллар хожсон бол дөрвөн сарын дараа дахин сугалгаа автал ахиад 100 мяннган доллар хожсон байна. Гэхдээ ингэж их мөнгө хожсон атал Стюарт нь амьдралын хэв маягаа огт өөрчлөөгүй, Кеннебанкпорт нэртэй жижигхэн тосгонд хуучин чиргүүл дэх байшиндаа амьдарсан хэвээр төдийгүй тракторчны ажлаа хийсэн хэвээр байгаа аж. Тэрээр энэ тухайд "Ер нь бол юу ч өөрчлөгдөөгүй дээ. Би өмнө нь хийдэг байсан зүйлээ л хийсээр" гэж хэлжээ.

Хамгийн эхлээд 1 сая доллар хожихдоо ажил ихтэй байснаас хожлынхоо мөнгийг долоо хоногийн дараа л очиж авсан аж. Сая доллар хожсон ч хямд кафед гамбургер, хот дог, шарсан төмс идсэн хэвээр гэдгээ сэтгүүлчдэд ярьсан байна. Гэнэт их мөнгө болсон хүн ихэнхдээ балмагдаад яахаа мэдэхгүй болдог, улмаар эд баялаг удирдах талаар зөвлөгөө өгдөг санхүүч, өмгөөлөгч хөлсөлж авдаг. Харин БобСтюарт огт тэгээгүй "Яасан гэж тийм хүмүүс хөлсөлж авах болж байна" гээд хожлынхоо тодорхой хувийг гурван хүүхдэдээ хувааж өгөөд юу дуртайгаа хий гээд үлдээсэн гэнэ. Бобын хүү Грег ч өмнө нь сугалаагаар 250 мянган доллар хожиж байжээ. Тэрээр аавынхаа тухай ярихдаа "Хүмүүс надаас аав чинь яагаад байшин худалдан авахгүй байгаа юм гэж асуудаг юм. Би хариуд нь зүгээр л хүсэхгүй байгаа юм аа гэж хэлдэг" гэсэн байна.

Бобын ах нь түүнд шинэ чиргүүлтэй байшин худалдаж авахыг санал болгож байсан ч тэртээ тэргүй санаанд нь нийцэж байгаа зүйлийг өөчлөхгүй гээд татгалзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18