УКРАЙНД БАЙДЕНЫ ТАЛААР МӨРДЛӨГ ЯВУУЛАХГҮЙ

Н.Мижидмаа
2019/10/01

Америкт Трамптимпичмент зарласантай холбоотойгоор байдал улам хурцадсаар голлох ТВ сувгууд Украйны Ерөнхийлөгч Зеленскийг элдэв өнгөөр хэлэх нь газар авав. Тухайлбал, зарим сувгууд түүнийг "Моника Зеленский" гэж нэрлээд "Хаа байсан Украйны хошиг шогийн жүжигчин Америкийн Ерөнхийлөгчид импичмент зарлуулдаг гайхалтай цаг үед амьдарч байна" гэсэн утгатай тайлбар өгч байна. Харин энэ зуур Украйнд экс дэд Ерөнхийлөгч ЖоБайден ба түүний хүү Хантертэй холбоотой элдэв шалгалт хийхгүй тухай албан ёсны мэдэгдэл хийсэн гэж "Европейскаяправда" сонин мэдээлж байна.

Украйны Ерөнхийлөгч Зеленский нь Трампын тушаал, ятгалгаар ямар ч мөрдлөгө явуулахгүй гээд "Бидэнд ямар нэг зүйл тушааж болохгүй. Бид бол тусгаар улс" гэж мэдэгдсэн байна. Есдүгээр сарын 25-нд Цагаан ордноос ил болгосон ТрампЗеленский хоёрын утасны ярианы бичлэг дээр Трамд нь Байдены хэргийн талаарх мөрдлөгийг идэвхжүүлбэл зүгээр тухай зөвлөсөн нь бүртгэгдсэн байсан.

Трампыг сонгуулийн гол өрсөлдөгчийнхөө талаар мөрдөн байцаалт явуулж, сөрөг мэдээлэл олж авахын тулд ийм зүйл хийсэн гэж үзэж байна. Харин дараа жилийн арваннэгдүгээр сарын 3-нд болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Украйны Ерөнхийлөгч Зеленский нь "Трампын Моника" гэсэн хочтой хэвлэлийн "баатар" болох янзтай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18