АМЕРИКТ ТРАМПЫН ӨМГӨӨЛӨГЧИЙГ ТВ СУВГУУДАД УРИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Н.Мижидмаа
2019/10/01

2020 онд болох Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ ч байгаагүй их өрсөлдөөн, хэрүүл маргаантай болох төлөвтэй байна. Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхим дах Ардчилсан намын олонх Ерөнхийлөгчийнхөө хүрээнд тагнуул тавьж, Украйны Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа хууль бус шаардлага тавьсан гэдэг үндэслэлээр импичмент зарлах ажиллагааг эхлүүлэхээр болсон. Тэгвэл саяхнаас сонгуулиар Ардчилсан намаас гол нэр дэвшигч болно гэж үзэж байгаа Жозеф Байдены туслахууд Америкийн гол ТВ сувгуудын удирдлагуудад хандан Трампын өмгөөлөгч Рудольф Жулианыг эфирт урьж оролцуулахгүй байх шаардлага хүргүүлж эхэлсэн тухай "The New York Times" сонин мэдээлсэн байна.

Байдены сонгуулийн штабын ажилтнууд энэхүү шаардлагыг "ABC", "CBS", "CNN", "NBC","Fox News" сувгуудад хүргээд байгаа аж. Тус шаардлагад "... Жулианид эфирт гарч Трампын талд нийцсэн илэрхий хуурамч, ор үндэсгүй гэдэг нь батлагдсан хуйвалдааны онол тарааж байна. Ийм мэдэгдэл тараалгахаар Жулианид эфирийн үнэ цэнтэй цагийг хүргэх нь үзэгчдийн нийт ашиг сонирхолд нийцэхгүй төдийгүй, сэтгүүл зүйд ашиг өгөхгүй" гэж мэдэгдсэн байжээ.

Трампын өмгөөлөгч Жулиани нь сүүлийн хэдэн өдрүүдэд Америкийн гол сувгуудаар гарч янз бүрийн мэдэгдэл хийсэн. Тухайлбал, Байден ба түүний хүүгийн зүгээс Украйнд хууль бус үйл ажиллагаа явуулсан тухай нотлох баримт байгаа гэсэн. Мөн 2016 оны үед Украйны албаны хүмүүс Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцон нөлөөлөхийг оролдож байсан гэх мэдээлэл байгаа тухай мэдээлж байсан юм.

Одоогоор Конгресс дахь Ардчилсан намын олонх Жулианигаас мэдүүлэг авахаар дуудуулаад байгаагаа албан ёсоор мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18