​ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТЭГШ ХАМРУУЛНА

О.Шүрэнцэцэг
2019/09/30

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны дэмжлэгээр Монголын тусгай олимпын хорооноос хэрэгжүүлж буй оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусыг бүх нийтийн биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулах зорилготой Хамтарсан фитнесс хөтөлбөр Баянзүрх дүүрэгт 7 хоног тутам хэрэгжиж байна.

Тодруулбал, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд тус хамтарсан фитнесс хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг боллоо. Өдөрлөгт дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Монголын тусгай олимпын хорооны эрүүл мэндийн хөтөлбөрийн захирал Г.Жавзандулам, дүүргийн ерөнхий боловсролын 55 сургууль болон бусад сургуулиудын төлөөлөл болох 70 гаруй хүүхэд, эцэг эхчүүд оролцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд оюуны бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхэд багачуудыг хамтрагчид болгож биеийн тамирын сонирхолтой хичээлд хамруулсан юм. Ингэснээр энгийн хүүхдүүд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг илүү сайн ойлгож, тэднийг ялгаварлан гадуурхах хандлагаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдол билээ. Иймд та бүхэн тус фитнесс хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүүхэд, багачуудаа хамруулах хүсэлтэй байгаа бол Тусгай олимпын хорооны 99053350 дугаартай холбогдоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18