МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭНТИЙ АЙМАГТ ЭНЭ ОНД 2 ДАХЬ УДААГАА АЖИЛЛАЛАА

О.Шүрэнцэцэг
2019/09/30

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг 9-р сарын 28 нд Хэнтий аймагт ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайдын ажлын албаныхан багтсан юм.

Тэдгээр албаны хүмүүс Монгол улсын төрийн соёрхолт, УГЗ, "Чингис хаан" одонт Б.Шарав агсны урлан, бүтээлийн өргөөнд хүндэтгэл үзүүлснээр ажлаа эхлүүлсэн бөгөөд Жаргалтхаан, Мөрөн сумдын нэгдсэн инженерийн шугам сүлжээний барилгын ажлын явц, Жаргалтхаан сумын 35Кв-ын цахилгаан дамжуулах дэд станцын ажлын гүйцэтгэлийн явц, Мөрөн сумын ЕБС-ийн өргөтгөл, Хэрлэн сумын хотын доторхи 10,5км болон Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай 20км замын ажлын явцтай танилцахаас гадна Аймгийн Зооноз өвчин судлалын төвд Фургон авто машин гардуулан өгч "Эвт" худалдааны төвд зохион байгуулагдсан аймгийн Ногоочдын өдөрлөгөөр зочилсон юм.

Энэ үеэр ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан Монгол улсын шилдгээр шалгарсан Мөрөн сумын ногоочдод цом өргөмжлөлийг нь гардуулан өглөө. Мөн Ерөнхий сайд ОУ-ын ахмадын баярт зориулсан аймгийн ахмадуудын нэгдсэн "Дуулах өдөр" цэнгүүнд оролцож ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Дашрамд дурьдхад энэ удаагийн ажлын айлчлал нь Ерөнхий сайдын 5-р сард айлчлах үеэрээ амласан, шийдвэрлэсэн ажлуудын биелэлтийг өөрийн биеэр ирж шалгаж байгаагаараа онцлог бөгөөд бүтээн байгуулалтын ажлын явц төлөвлөгөөт хугацаандаа явж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18