ХАН-УУЛ ДҮҮРЭГТ СОЛОНГОСЫН ТЕХНОЛОГИОР БАРИГДСАН “ТАРВАСНЫ ХҮЛЭМЖ” АНХНЫ УРГАЦАА ХУРААН АВЛАА

О.Шүрэнцэцэг
2019/09/30

Хан-Уул дүүрэг болон БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах "Хан-Уул Агро" паркад 50 метр урттай, найман ширхэг "Тарвасны хүлэмж"-ийг өнгөрсөн долдугаар сард солонгос технологиор мэргэжлийн баг хамт олон барьж байгуулсан. БНСУ-ын Гёнгсан аймгий Хаман сумаас бэлэглэсэн тус хүлэмжид туршилтаар тарьж ургуулсан тарвасны анхны ургацын баяр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр "Хан-Уул-Агро" паркад боллоо.


Анхны ургацын баярын өдөрлөгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын Засаг даргын орлогч Жу Үн Жэ болон холбогдох албаны удирдлагууд, Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар оролцож, анхны ургацны дээжийг хүлээн авлаа.

БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа ХАА-н чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд, ялангуяа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор хөгжүүлж буйгаараа Азидаа үлгэр жишээ загвар гэгддэг.

Монголын хөрсөнд, монгол хүлэмжид ургасан амтат тарвасыг нийслэлчүүд өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж эхэлснээр хөдөө аж ахуйн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэнэ хэмээн мэргэжилтнүүд олзуурхаж буй юм.

Түүнчлэн тус хүлэмжийг барьж байгуулан, монгол хөрсөнд нутагшуулахад Солонгосын агрономичид "Хан-Уул-Агро парк"-ын агрономичид туршлага судлан, цаашид Монголын тариаланчдад эзэмшүүлэх зорилт тавьсан ийнхүү амжилттай хэрэгжсэн төдийгүй шинэ ургацын тарвасны болцыг мэргэжлийн хэмжүүрээр хэмжихэд Солонгос технологиор тарьсан нь 12-13, Ховдын тарвасын болц нь мэргэжлийн хэмжүүрээр хэмжихэд 7,00 байгааг мэргэжилтэнгүүд танилцууллаа.

Ийнхүү эко дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн тухайд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсэнээр дүүрэг, нийслэлийн ногоон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, Монголын тариаланчдад эзэмшүүлэхэд бодит ажлуудын нэг боллоо хэмээн өдөрлөгийн үеэр дүүргийн удирдлагууд онцолж байлаа.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18