БУСДЫН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛДЭГ, ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ 35 ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/28

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан хууль бус үйлдлүүдийг илрүүлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг 35 этгээдийг илрүүлсэн байна.

Тодруулбал, "Бүлэг-2" хэсэгчилсэн энэ сарын 26-ний өдөр бусдын биеийг үнэлүүлдэг, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг 35 этгээдийг илрүүлжээ. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид хамтран Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой цэгүүдэд зохион байгуулалттай бусдын биеийг үнэлүүлдэг, биеэ үнэлдэг, тээврийн хэрэгслээр үйлчилдэг болон дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Дээрх 18-45 насны 35 этгээдүүдэд шалгалтын ажиллагаа явуулж дээрэмдэх гурав, танхайрах нэг гэмт хэрэг, эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг олж тогтоон ажилласан байна.

Уг иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид дахин гэмт хэрэг, зөрчил үйлдүүлэхгүй байх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ухуулга, нөлөөллийн болон холбогдох хууль эрхзүйн сургалтыг зохион байгуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18