2253 ШУВУУ ҮХСЭНЭЭС ОЛОНХИ НЬ АНГИР БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/28

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Багануур гэдэг газарт нүүдлийн шувууд ихээр шалтгаангүйгээр өвчилж үхсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Шувуу ямар шалтгаанаар үхэж, хорогдож байгаа талаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Батдөлөөс тодруулахад "Онцгой байдал, цагдаа, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, нутгийн захиргааны байгууллагууд газар дээр нь хамтран ажилласан. Одоо хорогдол багассан. Юунаас болж шувууд хоргодсон талаарх тодорхой мэдээлэл ирээгүй байна.

Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв, Зэрлэг ан амьтан хамгаалах төвөөс дахин шинжилгээ хийгээд авсан. Одоогийн байдлаар 2600 орчим шувуу хорогдсон байгаа. Ихэвчлэн алаг ангир үхсэн. Шувууны сэг зэмийг нь устгах, халдваргүйжүүлэх ажлыг манай сумын Мал эмнэлэг, Байгаль орчны газрын хүмүүс хийж байгаа" гэв.

Багануур орчимд нүүдлийн шувууд шалтгаангүйгээр үхэж байгаатай холбогдуулан МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран газар дээр нь хяналт шалгалт хийж, нуурын ус, нуур орчмын хөрснөөс дээж авч шинжлүүлжээ.

Нуурын уснаас авсан дээжинд хүнд металын шинжилгээгээр натри, хүнцэл зэрэг хүнд металын бохирдол ихтэй, нян судлалын шинжилгээгээр эмгэг төрөгч Salmonella spp илрээгүй байна.

Харин гэдэсний бүлгийн болзолт эмгэг төрөгч нян Citro bacter spp илэрсэн бөгөөд нуурын ус мал, амьтны ялгадсаар бохирдсонтой холбоотой аж. Хөрсний дээжинд хийсэн хүнд металын шинжилгээгээр ванадий зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсан хэдий ч хортой, аюултай агууламжийн хэмжээнээс бага байна. Нуурын ус болон хөрсний дээжинд цианит илрээгүй аж.

Гэвч нутгийн иргэдийн хэлж, хардаж буйгаар "Баян-Айраг" компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Тус компани удаа дараа цианит алдаж асгасан тул хүн болон мал, шувууд хордож өвчилж байна гэж мэдээлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18