НАМРЫН ЗАГВАРЫН ''MODE FASHION SHOW''-НЫ ТАЙЗНАА ЖҮЖИГЧИД АЛХАНА

О.Шүрэнцэцэг
2019/09/26

MODE загварын урлангийн анхны бие даасан шоу энэ хагас сайн өдөр ганцхан удаа болох гэж байна. Энэхүү шоу нь үндсэн гурван хэсэгтэй байх юм. Тайзнаа топ загвар өмсөгчид, олон улсын шагналт миссүүд алхахаас гадна Монголын урлаг соёлын нэр хүндтэй төлөөлөл болсон шилдэг эрэгтэй кино жүжигчид "Bespokesuit" цуглуулгыг танилцуулах тул загварын шоуны хувьд урьд хожид байгаагүй шинэлэг баг бүрэлдэхүүн болж байна. Загвар зохион бүтээгч Н.Оюун-Эрдэнийн ур ухаан шингэсэн энэхүү цуглуулгууд нь өөр өөрийн дахин давтагдашгүй хийцтэй. Бүсгүйчүүдийн ертөнцийг өөрийнхөөрөө тольдож донж, хэв маяг, агуулгыг хослуулан загварын салбарын шинэлэг өнгө төрхийг санал болгож байгаагаараа онцлогтой. Загвар зохион бүтээгчийн хувьд өөрийн захиалагч нарын биеийн онцлог хэв маягийг тусган, зөвхөн тухайн хүнд таарах давтагдашгүй эсгүүрийг гаргаж, гар ажиллагааны хамгийн тансаг төрөл болох муляжийн аргыг хослуулан шинээр урладгаараа нийтэд хэдийнэ танигдсан мэргэжлийн дизайнер төдийгүй хувцаслах соёлыг бүрэн утгаар нь түгээж яваа залуу бүсгүй юм.

Ташрамд дуулгахад, тасалбарыг ticket.mn сайтаар борлуулж буй юм. Энэхүү арга хэмжээ The Corporate Hotel and Convention Centre-д болох юм. Энэ үеэр улаан хивсны ёслол, улаан хивсний загварууд гээд уригдсан зочдын сонирхлыг татах гайхалтай орчин байх аж. Ододтой улаан хивсэн дээр алхан гоо сайхныг утгаар нь таашаах тун удахгүй...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18