Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүүхэд хамгаалагч Ч.Орхон өчигдөр /2019.09.25/ ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ цонхоор унах гэж байсан хүүхдийг аварчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах 18 дугаар сургуулийн урд талын 53 дугаар байрны дөрвөн давхраас 3-4 насны хүүхэд цонхоор унах гэж байхад нь хүүхэд хамгаалагч Ч.Орхон амийг нь аварч эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна