ХЭНТИЙ АЙМГИЙН ШШГГ ДЭРГЭДЭЭ “ЦЭЦЭРЛЭГ” БАЙГУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2019/09/26

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлан албан хаагчдынхаа хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулжээ. Тодруулбал ашиглагдахаа больсон цайны газрын барилгаа завсарлаж нийт 14 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээг хийжээ. Тус цэцэрлэг нь Хэрлэн сумын 7 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг бөгөөд 1 багш, 1 туслах багштай, 30 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгийн орчин саруул, цэвэр цэмцгэр, тохижилт нь хүүхдийн анхаарал, сонирхлыг татахуйц байлаа. Мөн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролд заагдсан стандарт, мэдлэгийг олгож, улсын цэцэрлэгт явуулдаг, үйл ажиллагааг баримталж ажиллах аж. Ийнхүү ШШГГ нь дэргэдээ цэцэрлэг байгуулснаараа аймагтаа анхдагч болж байгаа тул аймгийн Засаг дарга Н.Ганбямба үйл ажиллагаатай нь танилцаж, тус цэцэрлэгт шаардлагатай байгаа принтерийг гардууллаа. Мөн төрийн байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон нутагтаа нэгэн шинэлэг ажлыг нэвтрүүлж байгаа тус хамт олонд талархал илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18