ДӨРВӨЛЖИН СУМАНД ЦИАНИТ НАТРИ АЛДАГДАЖ, УСНЫ ШУВУУД ҮХЭЖ БАЙГААГ ИХЭД НУУЦАЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/26

-Бага нуурын эрэг дээр 2,800 гаруй усны шувуу үхээд байна-

Үндэсний шуудан сонины тусгай сурвалжлагч Завхан аймгийн Дөрвөлжин сумаас мэдээлж байна.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуур гэдэг газарт энэ сарын 2-нд 30 гаруй тооны усны шувуу (бор галуу, цахлай, алаг нугас) үхсэн, олон тооны шувуу өвчилсөн байдалтай байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.

Усны шувуу олноороо үхсэн гэх мэдээллийг сумын Засаг дарга Ч.Батдөл аймгийн Онцгой байдлын газартаа анх мэдээлсэн байдаг.

Үүний дагуу Онцгой байдал, цагдаа, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, нутгийн захиргааны байгууллага гээд нийт 14 алба хаагч газар дээр нь ажиллажээ.

Тэд шувуудын сэг зэмээс дээж авч лабораторид шинжлүүлсэн бөгөөд одоогоор шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй гэж албаныхан мэдээлж байгаа юм.

Иймд бид Завхан гол, Хар нуур, Дөргөн нуур, Бага нуур зэрэг нуур цөөрөм, Хар ус, Шар булаг, Цагаан ус, Сан, Бага нуур зэрэг булаг шандын эх өлгий, усны шувуудын дамжин өнгөрөх гол нутгийн нэг Дөрвөлжин сумын нутагт ямар учраас шувууд хэдэн зуугаараа хорогдоод байгааг сурвалжлахаар ирээд байгаа нь энэ.

Биднийг очих үеэр Дөрвөлжин сумын иргэд "Бага нуур орчим газарт өдөр, шөнөгүй усны шувууд үхэж байгаа.

Одоогоор 2,800 гаруй усны шувуу үхсэн. Шувууны сэг зэмийг нь сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нуурын ойролцоо газарт булж байгаа. Бага нуурт жил бүр усны шувууд хэдэн мянгаараа ирдэг.

Цэнгэг уст нуураас намар болгон усны шувууд буцдаг. Гэтэл энэ сарын эхээр шувууд нуурт буугаад ямар нэгэн өвчин эмгэг туссан мэт нисэж чадахгүй болчихсон.

Ингээд нуурын хөвөө эрэг дагаад хэдэн зуугаараа үхэж эхэлсэн. Тэгэхээр химийн хорт бодисоор нуур тэр чигтээ бохирдсон нь тодорхой болоод байгаа юм. Үүнээс болоод л шувууд олноороо үхэж байгаа.

Өмнө нь ийм зүйл хэд хэдэн удаа болж байсан. Мөн нуурын уснаас уусан мал, амьтан мөн л хордлогод орж байгаа. Нутгийн иргэдийн толгой нь эргэх, өндөр хэмтэй халуурах, гэдэс нь базалж өвдөх, дотор нь муухай оргих зэрэг шинж тэмдэг хэд хэд илрэх болсон" гэх мэдээллийг бидэнд өгч байна.

Өөр нэг ноцтой мэдээлэл нь нуурын эрэгт үхсэн шувуудын сэг зэмийг устгах ажил хийсэн иргэдийн бие өвдөж эхэлсэн гэнэ.

Зарим нь өөр суманд томилолтоор явж байгаа гэх нэрийн дор Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж байгааг эх сурвалж онцолж байлаа.

Шувууд олноор үхэж, нуурын ус химийн ямар нэгэн хүчтэй бодист хордоод байгааг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаа, онцгой байдал, сум орон нутгийн удирдлагууд ихэд нууцалж байгаа гэнэ.

Шувууд үхээд байгаа Бага нуур гэх газар нь сумын төвөөс 300 орчим километр зайд байдаг ажээ.

Дөрвөлжин суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Баян айраг эксплорэйшн" компани цианит натри алдсанаас нуур бохирдсон байж болзошгүйг эх сурвалжууд онцолж байсан юм.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжлан хүргэнэ. Үргэлжлэл бий.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18