​ЗОХИОМОЛ АРГААР АРЬСАА БОРЛУУЛАХ ДУРТАЙ ЭМЭГТЭЙ ХАМАРГҮЙ БОЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/26

Ерөнхийлөгч Трамп гэх мэт олны танил хүмүүс, шоу бизнесийн одууд хэт ягаан туяаны төхөөрөмж ашиглан зохиомлоор арьсаа борлуулах дуртай байдаг. Одуудтай адил харагдахыг хүсдэг иргэд үүнийг нь дуурайх нь элбэг.

Ийм хүмүүсийн нэг Америкийн Оклахома мужийн Моррисон нэртэй хотод амьдардаг эмэгтэй зохиомол аргаар арьсаа хэт их борлуулсны улмаас арьсны хорт хавдар тусаж, хамаргүй болсон тухай "Unilad" мэдээлсэн байна.

Ребека Рапп гэдэг эмэгтэй өсвөр наснаасаа эхлэн долоо хоногт зургаан өдөр хүртэл хэт ягаан туяаны төхөөрөмж ашиглан арьсаа борлуулдаг байж. Орчин тойрны хүмүүс ингэж зохиомол аргаар хэт борлох нь муу талаар анхааруулж байсан ч Ребека нь арьс нь одуудынхтай адил толигор, гялалзсан харагддаг гэж үзээд тоохгүй байж.

Гэтэл 2018 оны наймдугаар сард хацар дээр нь бараан толбо гарсныг хараад эмчид үзүүлсэн байна. Эмч нарийн шинжилгээ хийхэд арьсны хорт хавдар туссан болох нь илэрчээ. Иймд Ребекагийн амь насыг аврахыг тулд яаралтай хагалгаа хийж нүүрнийх нь хорт хавдар тархсан арьсыг бүхэлд нь авсан байна. Үүний дараа Ребека хамаргүй болжээ. Иймд эмч нар түүний духны арьснаас хэсэгчлэн авч хамрын нүхийг нь тагласан аж. Ребека нь бусад эмэгтэйчүүдийг арьсандаа анхаарч, нарнаас хамгаалах хэрэгсэл идэвхтэй ашиглаж, зохиомол аргаар борлохдоо хэтрүүлэхүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс өөрт тохиолдсон таагүй явдлаа бусадтай хуваалцахаар шийдсэн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18