ХАЙХРАМЖГҮЙГЭЭС ӨӨР ЭМЭГТЭЙД АБОРТ ХИЙСЭН БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/26

Өмнөд Солонгосын нэгэн эмнэлэгт хайхрамжгүйгээс болж өөр эмчлүүлэгчид аборт хийсэн явдал гарсан тухай "The Korean Herald" сонин мэдээлжээ. Наймдугаар сарын эхээр Вьетнам улсаас эмчилгээ хийлгэхээр ирсэн хөл хүнд эмэгтэй Сөүл хотын нэгэн эмнэлэгт хүргэгджээ. Хүлээн авсан эмч нь эмэгтэйд тариа хийх заал өгөөд ажилбарын өрөө руу явуултал тэнд байсан эмч, сувилагч хоёр эмэгтэйг үр хөндүүлэхээр ирсэн гэж үзээд онош, эмчийн заалт зэргийг тодруулалгүйгээр өвчин намдаагч тариад, үр хөндөх ажилбар хийчхэж. Харин үр хөндүүлсэн эмэгтэй өвчин намдаагч тарианы улмаас өөрт нь ямар ажилбар хийснийг мэдээгүй бөгөөд маргааш нь цус алдсан зовуурьтайгаар эмнэлэгт буцаж ирэхдээ үр хөндүүлснээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байна. Цагдаа тус хэргийг шалгаад үр хөндөх ажилбар хийсэн эмч, сувилагч хоёрт анхаарал болгоомжгүй хандсан зүйл ангиар хэрэг үүсгэсэн тухайгаа есдүгээр сарын 23-нд мэдэгджээ. Өмнөд Солонгост үр хөндөлтийг зөвхөн эрүүл мэндийн тусгай заалт эсвэл эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой тохиолдолд л хийхийг зөвшөөрдөг. Гэхдээ 2019 оны дөрөвдүгээр сар үр хөндөлт хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн ч тус хууль нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ээс үйлчилж эхлэх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18