​АМЕРИК УСТӨРӨГЧИЙН БӨМБӨГИЙН ТУРШИЛТ ХИЙЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/26

АНУ-ын армийн туршилтын талбарууд дээр цөмийн байлдааны хэсэг бүхий В61−12 агаарын бөмбөгийг туршилтыг үргэлжлүүлэн хийж байгаа тухай АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэдэх Цөмийн аюулгүй байдлын үндэсний удирдах газар мэдээлжээ.

Өнгөрсөн наймдугаар сард В61−12 устөрөгчийн бөмбөгийн цөмийн цэнэгт хошуугүйгээр онгоцноос хаяж дадлага хийсэн гэдгийг тус мэдэгэлд онцолжээ. Невада мужийн Тонопа туршилтын талбар дээр хийгдэж байгаа эдгээр туршилт нь В61 халуун цөмийн бөмбөгийн хадгалалтын хугацааг уртасгах, сайжруулах шинэчлэх зорилготой юм байна. Хараахан дуусаагүй байгаа туршилтын үеэр энэхүү бөмбөгийг F-16 онгоцноос хаяж турших юм байна. Америкийн армийн бригадын генерал Тай Ньюман энэ тухай "B61−12 нь стратегийн тэнцвэрийг бэхжүүлж, холбоотнуудыг тайвшруулна" гэжээ.

Өмнө нь B61−12 устөрөгчийн бөмбөгийг 2020 оноос үйлдвэрлэж эхэлнэ гэж байсан ч бөмбөгийг зарим эд анги нь хадгалалтын явцад өөрчлөгддөг нь тогтоогдсон тул үйлдвэрлэж эхлэх хугацааг хойшлуулаад байгаа аж. Түүнчлэн Пентагон нь НАТО-ийн гишүүн орнуудын байлдааны нисгэгчдийг АНУ-д үйлдвэрлэсэн цөмийн бөмбөг тээн дайралт хийх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18