​ТРАМП УКРАЙНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХИЙСЭН БАС НЭГ ЯРИАНЫ БИЧЛЭГИЙГ ИЛ БОЛГОЖ МАГАДГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/09/26

АНУ-ын Ардчилсан намаас Ерөнхийлөгч Трампын эсрэг импичмент зарлаж, албан тушаалаас нь хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг санал хураалт явуулахаар болоод байгаа. АНУ-ын Конгрессын доод танхимд Ардчилсан нам нь олонх байдаг тул ийм шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Гэхдээ импичментийг Конгрессын дээд танхим давхар баталгаажуулах шаардлагатай атал тэнд нь Трампыг нэр дэвшүүлсэн Бүгд найрамдах нам олонх тул эцсийн бүлэгт импичмент үр дүнд хүрнэ гэсэн магадлал тун бага гэдгийг шинжээчид онцолж байна.

Ардчилсан нам нь Трампыг Украйны Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярилцахдаа сонгуулийн гол өрсөлдөгч Жо Байден болон түүний хүүгийн талаар мөрдлөг явуулахыг шаардсан, ингэснээр харь улсыг сонгууль хөндлөнгөөс оролцож нөлөөлөх боломж бий болгон АНУ-ын тусгаар тогтнолд аюул учруулсан гэж буруутгаж байгаа юм. Харин Трамп нь энэ бүхнийг үгүйсгэсэн төдийгүй Зеленскийтэй хийсэн ярианыхаа бичлэгийг буулган олон нийтэд албан ёсоор ил болгосон. Ингээд зогсохгүй Зеленскийтэй хийсэн анхны яриагаа, дэд Ерөнхийлөгч Пенсийн Зеленскийтэй хийсэн ярилцлагуудыг бүгдийг нь олон нийтэд ил болгох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Импичмент ямар ч үр дүнтэй болсон бай АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой энэ бүх дуулиан шуугианаас хамгийн их хэлмэгдэж, хохирч магадгүй нь Украйны Ерөнхийлөгч Зеленский болж таараад байгааг судлаачид мөн онцолсон. Трамптай хийсэн ярианы үеэр Европын холбооны талаарх тийм ч таатай бус зүйлсийг ярьж байсныг нь ил болгосон нь тийм ч таатай бус. Нэг талаас Америкийн Ардчилсан намаас түүнээр Трампын эсрэг мэдүүлэг хийлгэх гэж дарамтлахдаа 2020 оны сонгуулийн дараа Украйнд үзүүлэх зээл тусламжаар далайлгана. Нөгөө талаас Трамп, Бүгд найрамдах нам нь мөн л зээл тусламжаар барьцаа хийн өөрийн талд мэдэгдэл гаргуулахыг хичээх нь Зеленскийн олон улсын нэр хүндэд яав ч сайнаар ч нөлөөлөхгүй гэж үзэж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18