​ХЯТАДАД ХУДАЛДАГДСАН ПЕНТАГОНЫ ТАГНУУЛЫН АЖИЛТАН ЯЛ СОНСОВ

О.Шүрэнцэцэг
2019/09/26

АНУ-ын шүүхээс Пентагоны тагнуулын албаны ажилтан асан Рон Хансенд есөн жил хорих ял оноосон тухай тус улсын Хууль зүйн яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Шүүх хуралдааны үеэр Хансен нь Хятадын тусгай албадад АНУ-ын үндэсний аюулгүй байдлын талаарх маш нууц мэдээлэл дамжуулж, хариуд мөнгө авч байснаа хүлээсэн гэдгийг тус мэдэгдэлд онцолсон байна.

АНУ-ын Ерөнхий прокурорын туслах Жон Демурс энэ талаар "Энэхүү хэрэг нь Хятадын зүгээс тагнуулын салбарт ямар чадвартайг гэрчлэн манай улсад аюул заналхийлж байгааг гэрчилж байна" гэжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын удирдах газрын ажилтан асан Рон Рокуэлл Хансен нь БНХАУ-ын тагнуулын албанд нууц мэдээлэл дамжуулан ажиллаж байснаа хүлээсэн гэдгийг энэ оны гуравдугаар сарын 15-нд АНУ-ын Хууль зүйн яамны хэвлэлийн албанаас анх мэдээлж байсан юм. Хансен нь 2006 оноос Пентагонд ажиллахаар ирсэн бөгөөд тус газрын тагнуулын удирдах газрын маш нууц мэдээлэлтэй олон жилийн турш ажиллаж, нууцыг задруулахгүй байх тухай баталгаа өгч байсан хүн юм байна.

Хятадын тагнуулын албаныхан Хансенийг 2014 онд мэдээлэгчээр элсүүлэн авсан байж. Түүнээс хойш тэрээр маш нууц мэдээллийг Хятадын тагнуулчдад өгч, зөрүүлээд хэдэн зуун мянган доллар авдаг болсон байна. 2018 онд Хансен нь маш нууц мэдээлэл дээр ажилладаг хамтран ажиллагчдаа хандан дэлхийн нэгэн бүс нутаг дахь АНУ-ын зэвсэгт хүчний байлдах бэлэн байдлын талаарх мэдээлэл авах гэж оролдсон байна. Үүний дараа нөгөө ажилтан нь сэжиг авч Пентагон дахь удирдлагадаа хандсанаар цаашдаа Холбооны мөрдөн товчооны халхавч дор Хансентай хамтарч ажиллаж байгаа дүр үзүүлснээр шаардлагатай нотлох баримт цуглуулах боломж олгожээ.

Хансенийг анх баривчлах үед 15 жил хорих ял оноож магадгүй тухай яригдаж байсан ч хэргээ хүлээсэн зэрэг нөхцөлийн улмаас ийнхүү арай цөөн жилийн ял оноосон бололтой

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18