​ПАКИСТАНД ҮҮРЛЭСЭН АЛАН ХЯДАГЧИД ЭНЭТХЭГ РҮҮ ДАЙРАХААР ЗЭХЭЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/25

Энэтхэгийн хуурай замын хүчний штабын дарга Бипин Рават генерал энэ тухай мэдээснийг Энэтхэгийн "NDTV Khabar" мэдээлжээ. Түүний мэдээлснээр Пакистаны Балакот дахь "Жаиш-е-Мухаммад" алан хядах бүлэглэлийн бэлтгэлийн төвд 500 гаруй зэвсэгт этгээд бэлэн байдалд орж, тушаал хүлээж байгаа гэсэн байна. Тэднийг Энэтхэгийн Кашмир муж руу нууцаар нэвтэрч, энэтхэг цагдаа, цэргийнхний эсрэг алан хядах ажиллагаа явуулахаар зэхэж байгаа гэлээ. Иймд шаардлагатай гэж үзвэл Энэтхэгийн тал Пакистан дахь алан хядагчдын төвд агаараас цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй. 2019 оны хоёрдугаар сарын 26-нд Энэтхэгийн Цэргийн нисэх хүчний онгоцнууд Пакистаны Балакот дахь "Жаиш-е-Мухаммад" бүлэглэлийн төв рүү агаараас цохилт өгч байсан юм. Энэ арга хэмжээ нь хоёрдугаар сарын 14-нд тус төвд бэлтгэгдсэн амиа золиослогч Энэтхэгийн Төв нөөцийн цагдаагийн хүч "CRPF"-ийи цуваа руу дайрч 40 хүний аминд хүрсний хариу болж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18