​ГЮЛЕНИЙ ХУВИЙН СУРГУУЛИУДЫГ АЮУЛТАЙ ГЭЖ АНХААРУУЛАВ

О.Шүрэнцэцэг
2019/09/25

Туркийн Ерөнхийлөгчийн Захиргааны олон нийттэй харилцах удирдах газрын тэргүүн Фахретин Алтун доктор нь Twitter-ээрээ дамжуулан америкчуудад Фетхуллах Гюлений удирддаг хөдөлгөөний аюулын талаар анхааруулжээ. Анхааруулгад "Гюлений хөдөлгөөн нь дэлхийн нийтэд аюултай, түүний сургуулиуд америкийн татвар төлөгчдийн мөнгийг хэрэглэдэг, бусдыг сэм удирдах хууль бус арга ашиглан хар мөртэй ажлаа хийсэн хэвээр байна". Мөн "Хүндэт америкчууд аа, хэрэв Гюлений хөдөлгөөнийг зөвхөн Туркийн асуудал гэж бодож байгаа бол та нар эндүүрч байна, надад итгээрэй. Энэхүү хорон муугийн байгууллага нь танай татвар төлөгчдийн мөнгөнд гар хүрсэн цагаас та нарын ч асуудал болж хувирсан. Анхааралтай байцгаагаарай, тэд хаа сайгүй бий шүү" гэжээ. "Дэлхийн хамгийн нөлөөтэй лалын шашинтан" гэгддэг Фетхулла Гюленийг Туркийн эрх баригчид 2016 оны долоодугаар сарын 16-нд гарсан төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэж үздэг. Америкийн удирдлагад хандан Гюленийг баривчлан шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан ч татгалзсан хариу авсан. Иймд дэлхийн 140 оронд үйл ажиллагаа явуулдаг "Хизмет" хөдөлгөөний байгуулсан сургуулиудыг хаах талаар нэлээд арга хэмжээ авсан байдаг. Зарим улсад Туркийн эрх баригчдын шаардлага, шахалтаар сургуулиудыг хааж, заримд нь багш нарын бүрэлдэхүүнийг сольж, заримд нь сургуулиудыг шууд улсын мэдэлд авсан байдаг ч дийлэнх улс оронд Туркийн эрх баригчдын "FETO" гэж нэрлэсэн "Хизмет" хөдөлгөөний сургуулиуд хэвийн үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18