​ХЭЛИЙГ НЬ ГАРЫН АРЬСААР ОРЛУУЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/25

Их Британид амьдардаг эмэгтэйд маш хүнд хагалгаа хийж хэлийг нь гарынх булчингийн эд, судсаар нөхсөн тухай "Daily Mail" мэдээлж байна. Рашклив дүүрэгт амьдардаг Ребекка Паттерсон гэгч эмэгтэй найман жилийн турш амны хөндийн кандидоз гэсэн оноштой, түүнээс болоод хэлэн дээрээ жижиг шархтай явсан юм байна. Эмч нар анхандаа тэр шарх нь эрүүл мэнд, амь насанд нь ямар аюулгүй гэж үзэж байж. Гэтэл 2018 оноос хэл маш хүчтэй өвддөг болсноор эдийн шинжилгээ өгөхөд шарх нь хорт хавдар болж хувирсныг тогтоожээ. Ребекка нь хорт хавдраа авхуулах хагалгааны дараа ярьж чадахгүй болохоос их эмээж байсан ч эмч нар тун өвөрмөц шийдэл болсон байна. Эмэгтэйд 11 цаг үргэлжилсэн хагалгаа хийхдээ хорт хавдартай хэлний баруун талыг нь тасалж аваад оронд нь зүүн гараас авсан арьс, тараагуур судсаар нөхөн суулгажээ. Ингэж суулгахдаа шинэ хэлийг багтаах үүднээс хүзүүний баруун талын тунгалгийн булчирхайг авч, хоёр шүдийг нь сугалсан байна. Хагалгааны дараа Паттерсон залгиж, зажилж сурах гэж нэлээд удсан ч одоо хэвийн ярьдаг болсон төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд багшилдаг хуучин ажилдаа эргэн оржээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18