​АМЕРИКТ ШАРТВАЛ ДАМПУУРНА

О.Шүрэнцэцэг
2019/09/24

Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд тун хортойгоос гадна хүний санхүүгийн байдалд хамгийн сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл, Америкийн Колорадо мужийн Лавленд хотод амьдардаг залуу хуримын өмнө найз нартайгаа үдэшлэг хийсний дараа шарталтаа эмчлүүлээд дампуурахаа шахсан тухай "NPR" сайт сонирхуулсан байна.

Кэмерон Фишер гэгч 30 настай залуу хуримын өмнөх найз нөхдийн хамт үдэлтийн найр хийгээд маргааш нь хүнд шартжээ. Бие нь тун муу байсан тул сүйт бүсгүй нь эмчид үзүүлэхийг шаардсан байна. Иймд сүйт залуу нь ойролцоох яаралтай тусламжийн төвд ханджээ. Тэнд нь өвчтөн байхгүй, зөвхөн эмч хоёр, хоёр сувилагч л жижүүрлэж байж. Кэмерон өөрт тохиолдоод байгаа зүйлийн талаар хэлж, хар тамхи хэрэглээгүй гэдгээ тайлбарласны дараа түүнд хоёр ширхэг дусал залгаж, дотор муухайрахыг арилгадаг эм уулган цусны шинжилгээ аваад гэрт нь хариулж. Гэтэл хуримын дараа эмнэлгээс түүнд 12,5 мянган долларын тооцооны хуудас ирэхэд залуу хосууд маш эвгүй байдалд оржээ. Учир нь, энэ мөнгө тэдний хуримдаа зарцуулснаас хоёр дахин үнэтэй байж.

Фишер эмнэлгийн гаргасан төлбөр бодит байдалд нийцэхгүй байгаа талаар холбогдох албадад хандан гомдол гаргасны дараа төлбөрийг нь хоёр дахин багасгаад 4,5 мянган доллар болгосон байна. Эрүүл мэндийн даатгалаар энэ мөнгөний талыг барагдуулсан ч үлдсэн мөнгө нь шинэхэн гэрлэсэн хосуудад тун хүнд туссан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18