ОРОСЫГ ТОКИОГИЙН ОЛИМПООС ХАСАЖ МАГАДГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/09/24

Оросын допингийн эсрэг агентлаг РУСАДА-аас Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-д дамжуулан өгсөн мэдээлэлд үл нийцэл гарсан тул ОХУ-ыг Токиогийн олимпын тоглолтоос хасаж магадгүй болсон тухай "Reuters" агентлаг мэдээлж байна. Тодруулбал, Оросын тамирчдын хэдэн мянган допинг шинжилгээний дүнг хадгалж байдаг Москвагийн лабораториос өгсөн өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийсэн Журам мөрдлөгийн хороо нь үл нийцэл гарсан тухайд ВАДА-д мэдээлсэн байна. Үүний үр дүнд нь РУСАДА нь 2018 оны есдүгээр сард арай хийж сэргээгээд байсан статусаа ахин алдаж магадгүй боллоо. Хэрэв РУСАДА нь ахин олон улсын статусаа алдвал тамирчдынхаа допингийн эсрэг дүрмийн мөрдлөгийг хангаж чадахгүй болсон гэж үзээд 2020 оны Токиогийн олимпын тоглолтод Оросын тамирчдыг оролцуулахгүй байдал үүсэж магадгүй болжээ. Одоо тамирчдын допинг тестын мэдээлэл дамжуулахад оролцож байсан талууд нь үүссэн маргааныг гурван долоо хоногийн дотор амжиж шийдэх ёстой гэж ВАДА үзэж байгаа аж. Энэ хугацаанд нэг бол Оросын талыг ямар ч алдаа гаргаагүй гэдгийг тогтоох, үгүй бол эргэлзээтэй мэдээлэлтэй холбоотой хүмүүсийн нэрийг дурдах ёстой болох аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18