​БЗД-ИЙН ЗДТГ-ААС АХУЙН ХЭРЭГЛЭЭНД ХУВАНЦАР САВ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/23

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах" аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Эрүүл мэндийн төв хамтран "Хуванцар савны хэрэглээ, түүний хор хөнөөл" сэдэвт сургалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд болон хороодод зохион байгуулсан юм. Сүүлийн жилүүдэд "Цэнхэр, шар" гэх тодотголтой химийн бодис хадгалах, зөөвөрлөх зориулалт бүхий хуванцар савны хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хордлого судлал болон Эрдэм шинжилгээний нийгэмлэгээс хуванцар савны хэрэглэгээг багасгах тал дээр ихээхэн анхаарал хандуулж, тандалт судалгааг хийсээр байгаа юм.Тодруулбал, хуванцар саванд хонуулсан усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний устай харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их, сүүнд хүнд металл болох кадьми стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрагт 4.4 дахин их буюу хүний биед маш ноцтой хохирол үзүүлэхүйц дүн гарсан байна. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас ахуйн хэрэглээнд хуванцар савыг хэрэглэхгүй, ашиглахгүй байж, аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18