ХУУЛЬ БУСААР МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗАР АЖИЛЛУУЛЖ БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/23

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс цахим тоглоомын газруудад нэгдсэн үзлэг шалгалтыг зохион байгууллаа.

Тус дүүргийн 1-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрт цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй бөгөөд эдгээр газраар өдөрт 9500 орчим хүүхэд, залуус үйлчлүүлж байна.

Шалгалтыг тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид хамтран зохион байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан 16 газарт МУ-ын Засгийн газрын 410 дугаар тогтоол "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам", "Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага" MNS 6430:2014 стандарт, "Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий шаардлага" стандарт MNS 6423:2013-уудын хэрэгжилтийг шалгаж, зөрчил илэрсэн 6 газарт хариуцлага тооцлоо.

Тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ шалгалтын үеэр "Хяналт шалгалтын үеэр цахим тоглоомын газрууд нь цагийн хуваарь хэтрүүлэн хүүхэд залуусыг шөнийн цагаар болон хоногоор тоглуулах зөрчил дийлэнх хувийг нь эзэлж байна. Үүнээс шалтгаалж хүүхэд, залуучуудын бие, сэтгэл зүй доройтолд орохоос гадна гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна. Ялангуяа шөнө оройн цагаар дээрэмдэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна.

Мөн удаа дараа зөрчил гаргаж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй нэр бүхий 1 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхээр ажиллаж байна" гэж ярьлаа.

Шалгалтын явцад алба хаагчдаас хууль бусаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан 1 газрыг илрүүлэн үйл ажиллагааг хааж шалгалтын ажиллагааг явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18