ХҮРЭН БААВГАЙ МАЛЧДЫГ САНДАРГАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Сибирийн түймрээс болж идэш тэжээлийн хомсдолд орсон зэрлэг ан амьтад суурьшлын бүс рүү орж ирэх нь элбэгшжээ.

Тухайлбал, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн сум сууринд хүрэн баавгай "зочилсон" гэх тохиолдол хэд хэд гарлаа. Хэнтий аймгийн хэмжээнд л гэхэд нийт найман баавгай суурьшлын бүсэд орж иржээ.

Ихэнх нь залуу баавгай, бамбарууш аж. Бид энэ талаар Хэнтий аймгийн Биндэр сумын удирдлага болон иргэдээс тодруулсан юм. Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж айлын гэр, хашаа нураах, бэлчээр таваа мал идэх зэргээр малчдыг сандаргаж байгаа талаар тэд хэлэв.

Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс хойш 11 километрт Яргуй хавцлын бэлд байрлах иргэн Б.Амгалангийн 16 бүл зөгийг хүрэн баавгай самарч, юу ч үгүй болгосон гэнэ.

Түүнчлэн баавгайг харах, зураг авах, бичлэг хийх гэж яваад иргэд баавгайд хөөгдсөн байна. Мөн баавгайг мотоциклоороо 30 гаруй километр газар хөөж бахардуулсан тохиолдол ч гарчээ.

Баавгай намрын цагт самар жимсээр хооллож, өвөл ичдэг амьтан. Гэтэл сум дундын ойн ангиас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр найман аймгийн 61 сумын нутагт хуш модны самар ургаагүй нь баавгай суурьшлын бүсэд нэвтрэх шалтгаан болсон хэмээн албаныхан хэлэв.

ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ХҮРЭН БААВГАЙГ УСТГАЖ БОЛНО

Зэрлэг ан амьтан суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар нарийн зохицуулалт манай улсад байдаггүй гэнэ.

Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайханаас тодруулахад "Бид Хэнтий аймаг болон холбогдох сумдын удирдлагад зөвлөмж хүргүүлсэн.

Хүрэн баавгай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор ан амьтдын жагсаалд ордог.

Амьтны тухай хуулийн 35.1 болон 5.5.1 дэх заалтын дагуу хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудын оролцоотойгоор тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч ажилла гэсэн зөвшөөрөл өгсөн.

Тус арга хэмжээг авсан тохиолдолд акт, протокол үйлдэх ёстой гэсэн заалт бий. Бид холбогдох газруудад энэ дагуу зөвшөөрлийг нь өгсөн.

Аймгийн удирдлагууд "Яамнаас баавгайг устгаж болохгүй гэсэн мэдээлэл ирсэн" гээд байгаа юм. Мэдээж бид хууль зөрчиж шууд устга, бууд гэсэн тушаал өгөхгүй шүү дээ.

Мөн аймаг, орон нутаг сумын Засаг дарга нар бүрэн эрхээ мэддэг хэрнэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж асуудал үүсэж байна.

Хэнтий аймагт явж байгаа баавгайг Улаанбаатар хотод байгаа БОАЖЯ-ны хоёр мэргэжилтэн яах ёстой юм" гэв.

Харин Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр "Манай сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын сүүлчээс баавгай орж ирэх болсон.

Үүнээс болж малчид болон зөгийчид эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ хохирлыг бид барагдуулах боломжгүй. Хууль бусаар ан амьтан агнасны торгуулийн мөнгө суманд биш БОАЖЯ-ны тусгай дансанд ордог" гэсэн юм.

Харин энэ талаар БОАЖЯ өөр байр суурьтай байв. Тэд хэлэхдээ "Хууль бус ан агнавал торгуулийг тухайн аймаг, сум 100 хувь авдаг.

Уг торгуулиараа иргэдийн нөхөн төлбөр болон аливаа эрсдэлийг хариуцах ёстой. Манай яам сохор зоос ч авдаггүй" хэмээв.

Харин хүрэн баавгайд зөгийгөө сүйтгүүлсэн зөгийчин Б.Амгалан "Орон нутгийн удирдлагуудад тухайн болсон үйл явдлын зургийг баримтжуулж үзүүлсэн.

Ямар нэгэн нөхөн төлбөр олгох тухай хэлээгүй. Сонор сэрэмжтэй бай л гэж хэлсэн. Манайх 31 бүл зөгийтэй, үүнээс 16 бүлийг нь өнгөрсөн сарын 25-нд юу ч үгүй сүйтгүүлсэн.

Үүнээс хойш сумын төвийн ойролцоо баавгай үзэгдэх болсон. Ганц манайх ч биш бусад хэд хэдэн зөгийчид зөгийгөө сүйтгүүлсэн. Намрын зөгийн бал шим сайтай байдаг. Нэг бүл зөгий нь 700 мянган төгрөгийн үнэтэй" хэмээв.

"ЭР БААВГАЙ 6.5 САЯ, ЭМ БААВГАЙ ДОЛООН САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ" БАЙДАГ

Бид Биндэр сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Цэдэвсүрэнтэй холбогдоход "Хүрэн баавгайг бахардуулж хөөлгүй аль болох алсын зайнаас дуу чимээ өт үргээн, ойн бүс рүү явуулах арга хэмжээг удаа дараа авч ажиллаж байна.

Иргэдэд жимс жимсгэнэ, ургамал түүх, хадлан тэжээл бэлтгэхдээ сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Жам ёсны эрхийг хөндөж амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

Ховор, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, ховор амьтны чихмэл хийсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 мянган төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж, амьтад учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн дагуу тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх заалттай.

Хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь эр баавгай 6.5 сая, эм баавгай долоон сая төгрөгийн үнэтэй" гэж ярилаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 4 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 4 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 5 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 6 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 6 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 7 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 7 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 8 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 9 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 9 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 10 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр