СУМЫН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИД УРИАЛГА ГАРГАЛАА

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

"Сумын татварын татварын улсын байцаагчдын сургалт -зөвлөгөөн" амжилттай болж өнгөрлөө.

Сургалт зөвлөгөөний оролцогчид УРИАЛГА гарган хамгийн ахмад, хамгийн залуу татварын улсын байцаагчид оролцогчдыг төлөөлөн ТЕГ-ын дарга Б.Заяабал болон ТЕГ-ын газар хэлтсийн дарга нарт гардууллаа.

УРИАЛГА
Татварын ерөнхий газраас 2019 оныг "Татварын шинэчлэл"-ийн жил болгон зарлаж, татварын хууль эрх зүйн 2 дахь шинэчлэлийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Сумын татварын улсын байцаагчдын сургалт зөвлөгөөнийг 2019 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байгааг сайшааж;

Монголын татварын албаны өмнө хүлээгдэж буй татварын хууль тогтоомжийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, Татварын удирдлагын нэгдсэн системийг амжилттай нэвтрүүлэх нөр их ажил нь бидний бүх талын хамтын ажиллагаа, нэгэн зорилгын төлөөх зүтгэлээс хамаарна гэдэгт бүрнээ итгэж;

Цаашид Сумын татварын байцаагчдын улсын зөвлөгөөнийг 4 жил тутам зохион байгуулах нь зүйтэй болохыг тэмдэглээд,

Татварын улсын байцаагч ТА БИД ХАМТДАА:

Татварын хууль тогтоомжийг улс орон даяар тэгш шударга хэрэгжүүлж, Татварын удирдлагын нэгдсэн системийн хэрэглээг татвар төлөгчтэй хамтран нэвтрүүлж, татварын үйлчилгээг хялбар болгох зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө хөгжүүлж, ёс зүйгээ чанд сахин, нийгэмд үзүүлэх төрийн үйлчилгээг ХАРИУЦЛАГАТАЙ, МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД үзүүлж, хамтран ажиллагсад болон бусад төрийн албан хаагчдаа үлгэрлэн МАНЛАЙЛЖ ажиллахыг уриалж байна.

Албан татвар, төлбөр, хураамж хураах, холбогдох төсөвт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх арга хэмжээ авах бүрэн эрхтэйн хувьд ШИНЭЭР БАТЛАГДСАН ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД СУМЫН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧТАЙ БҮХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАЖ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ МОНГОЛ УЛСЫН БҮХ СУМДЫН ЗАСАГ НАРТ УРИАЛЖ БАЙНА.

СУМЫН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН

УЛСЫН 2 ДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18