​ИХ БРИТАНИ BREXIT-ИЙН ДАРАА СЭТГҮҮЛЧДИЙГ МӨРДӨН ХАВЧДАГ ХҮМҮҮСИЙН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВНА

О.Шүрэнцэцэг
2019/09/23

Их Британи нь Европын холбооноос гарсны дараагаар сэтгүүлчид болон улс төрийн идэвхтнүүдийг хавчин дарамталдаг хүмүүсийн эсрэг идэвхтэй хорих арга хэмжээ авна. Энэ тухай Нэгдсэн вант улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб "The Sunday Telegraph" сонины булангаар дамжуулан мэдэгджээ. Тэрээр "Бид ЕХ-оог орхин гарсны дараагаар хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа этгээдүүдийг Их Британид нэвтрэхийг хориглох, банкны дансыг нь битүүмжлэх зэргээр хариуцлагад татаж байхын тулд хориг арга хэмжээтэй холбоотой хууль тогтоомжуудаа чангатгана" гэжээ. Ингэснээр улс орондоо эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаа тухай мэдээлсэн сэтгүүлчдийг ямар ч шийтгэл хүлээлгүйгээр хавчин боож байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх боломжтой болно гэж үзжээ. Их Британи нь аравдугаар сарын 31-нд Европын холбооноос гарахаар төлөвлөж байгаа, үүний дараа сэтгүүлчид рүү давшилж байгаа этгээдүүд төдийгүй өнгөрсөн оны гуравдугаар сард КГБ-ийн экс хурандаа Скрипаль болон түүний охиныг хордуулсан хэрэгт холбогдолтой гэж үзсэн хүмүүсийн эсрэг хамгийн эхэнд хориг арга хэмжээ авах юм байна. Ерөнхий сайд Борис Жонсон нь дараагийн долоо хоногт эхлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хуралдаан дээр Скриапалийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тухай сэдвийг хөндөнө гэж "The Sunday Telegraph" бичжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18