​КАЗАХСТАНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЖАГСААЛ ЦУГЛААНД ОРОЛЦСОН 57 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/23

Казахстанд Хятадын 55 үйлдвэр байгуулах гэж байгааг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон 57 хүнийг баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна. Казахстанд үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон "Демвыбор Казахстана" /Казахстаны ардчилсан сонголт/ хөдөлгөөн есдүгээр сарын 21-нд Хятадын үйлдвэр барихыг эсэргүүцсэн бүх нийтийн жагсаал цуглаанд гарахыг уриалсан мэдэгдэл гаргасан. Хариуд нь Казахстаны прокурорын албанаас хууль бус байгууллагын өдөөн хатгалгад автан зөвшөөрөлгүй арга хэмжээнд оролцохгүй байхыг удаа дараалан сануулсан ч түүнийг нь үл хэрэгссэн хүмүүсийг ийнхүү саатуулсан байна. Казахстанд энэ удаагийн Хятадын эсрэг жагсаал цуглаанд есдүгээр сарын 4-нд эхэлсэн. Тухайн үед Хятадын хуучирсан, байгаль орчинд аюултай 55 үйлдвэрийг Казахстанд барих гэж байгаа тухай мэдээ интернэтээр цацагдахад хүмүүс анхлан Жанаозен хотын гудамжинд гарсан бол удалгүй Алмата, Актау, Актобе, Караганд, Шымкент, Нур-Султан хотуудын гудамжинд цөөн хүн оролцсон жагсаал болсон. Жагсагчид мөн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгааг давхар эсэргүүцэж байсан. Казахстаны Ерөнхийлөгч нь иргэддээ хандан хүмүүсийн эх оронч үзлээр далимдуулан улс төрийн ашиг хонжоо хайсан хүмүүсийн хоосон ярианд хууртахгүй байхыг уриалж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18