​СҮМИЙН ӨМНӨХ ЗОГСООЛЫН ТӨЛБӨРИЙГ МААНЬ УНШИЖ ТӨЛӨХИЙГ САНАЛ БОЛГОВ

О.Шүрэнцэцэг
2019/09/23

Италийн Абруццо мужийн Христийн шашны католик урсгалын лам нар машины зогсоолын төлбөрийг маань, залбирал уншиж төлж байх саналыг гаргасан тухай "Avvenire" сонин мэдээлсэн байна. Авеццано нэртэй хотын Дарь эхийн сүмийн өмнөх зогсоолын төлбөрийг ингэж төлж байх санал гаргасан аж. Хийдийн ширээт лам Винченцо Де Мариогийн гаргасан санаачилгын дагуу мөргөлчид зогсоолын мөнгө төлөхийн оронд Дарь эхэд хандсан маань, залбирал уншдаг болно. Зогсоол дээрх хугацааны төлөөсийг ч гаргасан гэнэ. Тухайлбал, сүмийн өмнөх зогсоол дээр 15 минут машинаа тавихад нэг удаа Гэгээн Марияд хандсан нэг маань уншина, нэг цаг машинаа орхивол төлбөрт нь 10 маань унших бол 2 цагийн төлөөс 20 маань уншаад, бүр урт хугацаагаар машинаар орхихоор бол маань залбирлын зузаан номын бүхэлд нь унших хэрэгтэй болох аж. Хүмүүсийг шашин шүтлэгт эгүүлэн татахын тулд ийм арга сэдсэн юм байна. Ширээт лам гэхдээ энэ санаачилгыг хошин шинжтэй гээд тухайн хүн хэдэн удаа маань залбирал уншсаныг "Бурхан, Дарь эх хоёр л мэдэх хэрэг" гэж тайлбарлажээ. Санаачилгыг гаргаан Винченцо ламтан энэ хийдийг 10 гаруй жил тэргүүлж буй бөгөөд энэ хугацаанд мөргөхөөр ирэх хүний тоо эрс багассан юм байна. Тэрээр хүмүүс сүм хийдээр орж Бурхантай ярих цаг завгүй болж байгаад харамсаад, өөрт нь бол машинаа зогсоол дээр тавьсан жолооч ганц удаа залбирахад л хангалттай гээд "Хамгийн гол нь хүн түр ч болтугай амсхийж Бурханд хандах нь чухал" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18