​D АМИН ДЭМИЙН ДУТАГДАЛ БА ДУНД НАСНЫ ХҮМҮҮСИЙН ЭРТ НАС БАРАЛТ ХООРОНДОО ХОЛБООТОЙ

О.Шүрэнцэцэг
2019/09/23

Бие дэх D амин дэмийн дутагдал ба дунд болон залуу насны хүмүүсийн дундах эрт нас баралт нь хоорондоо шууд хамааралтай байдгийг эрдэмтэд илрүүлсэн тухай EurekAlert мэдээлжээ. D амин дэмийн бага агуулга нийт нас баралт, түүн дотроо аливаа нэг өвчний улмаас үүссэн нас баралттай ямар холбоотой байдгийг Венийн их сургуулийн эрдэмтэд судалсан байна. Судалгаанд 1991 оноос 2011 онуудад 78 мянга 581 хүний өгөгдлийг хамруулсан шинжлэхдээ тэдний бие дэх D амин дэмийн агуулгыг харьцуулсан байна. Цусан дахь D амин дэмийн хэмжээ 50 нмоль/л байхыг хэвийн, 10 нмоль /л байхыг доогуур, 90 нмоль /л байхыг өндөр гэж тооцон судалсан. Ингэхэд D амин дэмийн агуулга бага байх нь нас баралтын эрдлийг гурав дахин нэмэгдүүлж байгааг тогтоожээ. 45-60 насны бүлэгт хамаарах өвчтөнүүд энэ эрсдэлд хамгийн их өртөж байж. Харин D амин дэмийн агуулга өндөр байх нь янз бүрийн шалтгаантай нас баралтыг статистик дунджаас 30-40 хувь багасгаж байжээ. D амин дэмийн дутагдлыг дагаад зүрх судасны эмгэг, өмөн, чихрийн шижин зэрэг эмгэг үүсэж байсан нь нас баралтын үндсэн шалтгаан болж байж. Түүнчлэн энэ судалгааны үеэр цусан дахь D амин дэмийн агуулга 100 нмоль/л хэмжээнээс өндөр байх нь хүний биед хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг тогтоожээ. Ийм үр дүн нь D амин дэмийг шаардлагатайгаас хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотой янз бүрийн сөрөг үр дагаврын талаарх зовнилыг багасахад нөлөөлнө гэж үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18