​ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРНА ГЭДЭГТ УЛС ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД БЭЛЭН БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/09/23

Эрчим хүчний нөхөн сэргээгдэх эх үүсвэр газар сайгүй хурдацтай тархаж байгаагаас үүдээд Өмнөд Африкийн нүүрсний экспорт яваандаа огцом буурна гэсэн дүгнэлтийг Америкийг судлаачид хийсэн тухай "Maroela Media" сайт мэдээлсэн байна.

Эрчим хүчний эдийн засаг ба санхүүгийн дүн шинжилгээний хүрээлэн (IEEFA) –ийн эрдэмтэд "Нөхөн сэргээгддэг эрчим хүч нь тооцоолж байснаас хавьгүй богино хугацаанд нүүрснээс гарган авдаг эрчим хүчийг орлон байрыг нь эзэлж байна" гэж дүгнэжээ. Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс нь тивийнхээ нүүрсний хамгийн том экспортлогч атал нүүрсийг түлш болгон ашигладаг орны тоо улам бүр цөөрсөөр тул дэлхийн хэмжээнд нүүрсний бусад экспортлогчидтой улам ширүүн өрсөлдөөн хийх шаардлага тулгарч гэж анхааруулжээ. "IEEFA"-ийн шинжээч Саймон Николас нь "Дэлхийн хэмжээнд нүүрсний арилжаа эргэлт буцалтгүй буурсаар байна. Өмнө Африк нь Индонез, ОХУ, Австрали гэсэн томоохон экспортлогчидтой зах зээлийн төлөө хүчтэй өрсөлдөх хэрэгтэй болно" гэсэн байна.

Өмнөд Африкийн зүүн эрэг дагуу байрласан Ричардс Бей нүүрсний терминалаас 2018 онд 73,5 сая тонн экспортод ачуулсан байдаг. Нүүрсний экспортын бууралт агшин зуур болж өнгөрөхгүй хэдий ч улс төрийн удирдлагууд нь үйл явдал энэ чиглэлд өрнөнө гэдэгт бэлтгэлтэй байх ёстойг IEEFA анхаарууллаа. Саймон Николас "2030 он гэхэд нэн шинэ үеийн салхин ба нарны цахилгаан станцын ашиглалт нь дэлхий даяар одоо байгаа нүүрс эсвэл шатдаг хийн цахилгаан станцуудаа хямд болно. Өмнөд Африкийн нүүрсний гол импортлогч Энэтхэгт яг тийм зүйл болж өнгөрсөн" гэж сануулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18