​УКРАЙНЫ УЛСТӨРЧ ОХУ-ЫГ ЗАДАРГАХЫГ УРИАЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/20

Украйн улсаас Сербид суух Элчин байсан Александр Александрович нь АНУ, Европын холбоо, Хятад гээд дэлхийн бүс орон хамтарч байгаад ОХУ-ын задаргаж, газар нутгийг нь багасгахыг ёстой гэж мэдэгджээ. Тэрээр "Оросыг бодийг хөтлөх цор ганц арга" нэртэй нийтлэлдээ ОХУ нь одоо байгаа хил хязгаараа хадгалсан хэвээр байсан нөхцөлд хэрхэвч "Хэвийн, иргэншсэн төрт улс байх боломжгүй" гэж мэдэгджээ. Ийм нөхцөлд Оросын орныг "Орос орныг хэвий, иргэншсэн улс" болгоын тулд газар нутгийнх нь хэмжээг Европ тивд багтах хүртэл багасгаж, цөмийн зэвсэг ба байгалийн нөөцийг нь хураан аваад НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүнээс нь түдгэлзүүлэх ёстой гэнэ. Украйны улстөрч нь ийм нөхцөлд орсон Оросыг "бүс нутгийн чанартай хариуцлагатай тоглогч болж, Европын холбоо төдийгүй НАТО-ийн гишүүн болох, хөрш орнуудтайгаа энх тайвнаар зэрэгцэн орших чадвартай болно" гэж дүгнэсэн байна. Александрвичийн бодлоор Кремлийн одоогийн эзэдтэй тохиролцох боломжгүй хэлэлцээ хийх гэж оролдоод хэрэггүй бас цэргийн хүчээр дээр дурдагдсан бүхнийг гүйцэтгэх гэх хэрэггүй гэнэ. Иймд дэлхийн нийт бүгдээрээ санаа нийлүүлээд ОХУ-ын эсрэг бүгд хориг арга хэмжээ авч, дээд удирдлагыг нь олон улсын яриа хэлэлцээрт оролцох боломжгүй болгон газрын тосны үнийг шалд хүртэл унагах ёстой юм байна. Дэлхий бүх улс нэгдэн ийм шийдвэр гаргавал урт хугацаандаа бүгдэд нь ашигтай байх тул Европы холбоо ба АНУ, БНХАУ гэсэн их гүрнүүд хоорондоо заавал тохиролцох ёстой юм гэнэ. Ийм супер төлөвлөгөө санал болгосны дараагаар Александр Александрович нь "Муу ёрын сүүлийн эзэнт гүрэн сүйрэн унах цаг ирж байна" гэсэн дүгнэлт хийж. ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова "Facebook" хуудсан Украйны улстөрчид хариу өгөхдөө "Гадаадын улс орнуудаас туламж гуйх хэрэг байна уу? Киевийн төлөөлөгч ус орноо өөрсдөө устгаж нураасан туршлагаа санах хэрэгтэй" гээд Украйнд үүнээс өмнө арав гаруй жилийн турш нэг ч дайн гараагүй, эдийн засгийн хоригт өртөөгүй, Өрнөдийн санхүү, улс төрийн байнгын дэмжлэгтэй явж ирснийг сануулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18