​ЭНЭТХЭГИЙН АРМИЙГ ШИНЭЧЛЭХЭД 11,2 ТЭРБУМ ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ

О.Шүрэнцэцэг
2019/09/20

Энэ жил Энэтхэгийн зэвсэгт хүчинд техник, зэвсэглэлээ шинэчлэн сайжруулах болон өмнө нь байгуулсан гэрээний дагуу төлбөр хийхэд 800 тэрбум рупи буюу 11,2 тэрбум доллар шаардлагатай байгаа тухай Батлан хамгаалах яамны төлөөлөгчид мэдээлжээ. Жамму – Кашмир мужийн онцгой статусыг халж, Төв засгийн газрын шууд удирдлагад оруулсантай холбоотойгоор Пакистантай харилцаа муудаад байгаа үед ийм мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татсан байна. Шаардлагатай мөнгөнөөс 200 тэрбум рупийг хуурай замын хүчийг сайжруулахад, 400 тэрбум рупийг цэргийн нисэх хүчнийг сайжруулахад, 200 тэрбум рупийг Тэнгисийн цэргийн хүч зарцуулахаар мэдүүлэг өгөөд байгаа аж. Үүний дээр 2018 онд байгуулсан зарим гэрээний төлөлтөд шаардлагатай мөнгө хүрэлцэхгүй байгааг юм байна. Энэтхэгийн армид сөнөөгч онгоц, шумбагч завь, нисдэг тэрэг, явган цэргийн сүүлийн үеийн зэвсэг ихээр дутагдаж байгаа тухай тус улсын "Жагран" агентлаг мэдээлээд байсан юм. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн Засгийн газраас хийсэн мэдэгдэлд "Засгйн газар нь эрүүл мэндийн салбар, боловсрол, дэд бүтэц болон бусад салбар хөрөнгө зарцуулах шаардлагатай. Гэтэл Батлан хамгаалахын зардал нь Төв засгийн газрын нийт төсвийн 32 хувийг эзлээд байна. Мөн бид цэргийн албан хаагчдын тэтгэврийг нэмэгдүүлэх зардлыг нэмж гаргахаар болсон" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18