​РОХИНЖА ҮНДЭСТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БУРУУТНУУДЫГ ШИЙТГЭХИЙГ ШААРДЛАА

О.Шүрэнцэцэг
2019/09/20

Европын холбооны парламент Мьянмар улсад рохинжа үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хариуцлага тооцохыг уриалсан тогтоол баталсан байна. Тус тогтоолд рохинжа үндэстний эсрэг хийж байгаа хүчирхийллийг зогсоож, үйлдэгдсэн гэмт хэргийг шударгаар мөрдөн байцааж, шүүх бүх нөхцөлөөр хангахыг уриалжээ. Мөн Европын холбооны зүгээс рохинжа үндэстний эсрэг явуулсан хүчирхийлэлтэй холбоотойгоор Мьянмарын цэргийн албан хаагч, цагдаа болон албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авсныг дэмжсэн байна. Мөн Европын холбооны гишүүн орнууд нь НҮБ-ын хүний эрхийн талаарх хуралдаан дээр Мьянмар дахь байдалтай холбоотой тогтоол гаргуулахыг дэмжихийг уриалж. Мьянмарын нөхцөл байдлыг судалсан олон улсын бүлгээс энэ даваа гарагт Женев хотноо хийсэн ажлаа тайлагнажээ. Тус тайлан илтгэлд сүүлийн 12 сарын хугацаанд Мьянмар дахь рохинжа үндэстний байдал улам муудсан бөгөөд тэдний эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг яс үндсээр гадуурхан хоморголон устгах, хүмүүнлэг үзлийн эсрэг гэж ангилж болохыг заажээ. НҮБ-ын 42 дахь удаагийн хүний эрхийн хуралдаан дээр илтгэл тавьсан Янги Ли нь Мьянмарт дэгдсэн үймээн, мөргөлдөөний улмаас Ракхайн, Чин мужуудыг 65 мянган хүн орхин дүрвэсэн гэсэн байна. 2017 оны наймдугаар сард Мьянмар улсын Ракхайн мужид "Рохинжаг аврах Араканы арми" хөдөлгөөний зэвсэглэсэн идэвхтнүүд цагдаагийн 30 цэг рүү дайралт хийсний дараа маш ноцтой болсон. Энэ дайралтын дараагаар Мьямнамыр удирдлага нь тус мужид цэргийнхэн оролцсон тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өмнө нь Ракхайн мужид лалын шашинт рохинжа ба буддын шашинт уугуул иргэдийн хооронд удаа дараалан мөргөлдөөн болж байсан. Ээлжит удаагийн хүчирхийллийн улмаас 740 мянган рохинжа нар орон гэрээ орхин хил залгаа Бангладеш руу дүрвэн гарсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18