34 ДЭН БУУДЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛУУЛАХААР САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Н.Мижидмаа
2019/09/19

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 129 зочид буудлуудад хяналт шалгалт хийсний 90 нь зочид буудал, 39 нь дэн буудал 39 байжээ. Зочид буудлын гурав нь их эрсдэлтэй бол дэн буудлын тав нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Зонхилон тохиолдсон зөрчлүүд:

Чингис, Ноён зочид буудлууд гадна орчны 50 метр талбайн цэвэрлэгээ хангалтгүй,

Доллар, Мөнхаан, Ноён зэрэг зочид буудлууд хортон шавжийн устгал, шавьжгүйтлийг тогтмол хийдэггүй,

Бишрэлт, Сэлбэплаза2, Вэнзөү зочид буудлууд мини баранд хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнээр үйлчилж байсан зэрэг шалгалтын явцад 393 зөрчил илэрсэн байна. шалгалтын дүнгийн улмаас таван зочид буудал дундаас бага руу, хоёр зочид буудал их эрсдэлтэйгээс дунд эрсдэлтэй рүү шилжсэн байна.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "39 дэн буудлын тав нь л стандартын шаардлага хангаж, 34 нь хангаагүй байна. Улаанбаатарт 400 зочид буудал байгаагаас 200 нь дэн буудал байна. Тэнд архидалт, биеэ үнэлэлт, хар тамхины хэрэг зэрэг хууль бус үйлдэл явагдаж байна. Үүнийг таслан зогсоож байж Улаанбаатар хот эрүүлжинэ. Бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн таван дэд буудлыг үлдээж, дунд болон их эрсдэлтэй 34 дэн буудлын тусгай зөвшөөрлийг цуцлъя" гэснээр тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар санал хүргүүлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18