ОБГ-ЫН АВРАГЧ АХЛАХ, АХЛАГЧ Э.ҮНЭНБАТ БНСУ-ЫГ ЗОРИЛОО

Н.Мижидмаа
2019/09/19

Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат өнөө өглөө БНСУ-ыг зорилоо.Түүний биеийн 70 хувь нь түлэгдсэн бөгөөд шат дараатай эмчилгээ хийлгэж, биеийн бусад хэсэг нь сорвижин эдгэрсэн ч хоёр гарын арьс таталдаж, үхжин хатангирших эрсдэл тулгарсан тул БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхээр болсон. Хагалгааг хийлгэхэд нийт 200 гаруй сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байсан юм.

Онцгой байдлын байгууллагын зүгээс алба хаагчынхаа эрүүл мэндийн асуудалд байнга анхаарал хандуулж, тусламж үзүүлж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулснаар өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын нөөц сангаас түүний эмчилгээний зардалд 100 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдынхаа дунд хандивын аянг зохион байгуулсан билээ.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас олгосон тэтгэмж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Монголын ард түмний хандив тусламжийн үр дүнд Э.Үнэнбатын эмчилгээний зардлын 60 гаруй хувь нь бүрдсэн тул гэр бүлийн хамтаар БНСУ-ын Жүн-Ан эмнэлэгт эмчлүүлж, хагалгаа хийлгэхээр тус улсыг зорилоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18