САУДЫН АРАБ НЬ АЛАН ХЯДАХ ДАЙРАЛТТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭЛЭЭ

Н.Мижидмаа
2019/09/19

Есдүгээр сарын 14-ний шөнө Саудын Арабийн газрын тос олборлох байгууламжууд руу хийсэн дайралтыг 10 дрон гүйцэтгэсэн тухай мэдээ тархаад байсан. Иймд Саудын Арабийн тал хэвлэлийн бага хурал хийж, дайралттай холбоотой зарим мэдээллийг олон нийтэд танилцуулжээ.

Саудын Арабийн армийн төлөөлөгч Турки аль Маликийн мэдээлснээр Абкайк дахь байгууламж руу 18 дрон, дөрвөн далавчит пуужин ашиглан дайрсан. Харин Хурайс дахь байгууламжууд руу гурван далавчит пуужингаар дайрсан юм байна. Далавчит пуужингуудыг Иранд үйлдвэрлэсэн байж магадгүй тухай аль Малики мэдээлсэн ч дрон ба далавчит пуужинг харвасан газрыг заасангүй.

Энэхүү дайралтыг Йемений хусит босогчдын "Аллах Ансар" бүлэглэл үйлдсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ч АНУ нь дайралтыг бурууг Иранд тохсоор байгаа юм.

Энэ зуур Йемений хусит босогчид мэдэгдэл хийж Саудын Араб руу ямар дрон ашиглаж дайрснаар харуулсан байна. Хусит босогчдын төлөөлөгч нь "Аль Масира" сувгийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо газрын тосны байгууламжуудын дайралтын өмнө ба дараа нь авсан зургуудыг харуулжээ. Хуситууд илүү хол зайн нисдэг шинэ үеийн дронууд ашиглан, гурван өөр зүгээс дайралт хийсэн гэсэн байна. Хуситуудын төлөөлөгч нь "Дайралт хийхэд ашигласан Касеф, Саммад-3 дронууд нь 1,7 мянган км зайнд нисэх, тус бүр нь гурван пуужин тээвэрлэх чадвартай" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18