ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ЦАГААЧДЫН ТОО 272 САЯ ХҮРЭЭД БАЙНА

Н.Мижидмаа
2019/09/19

Дэлхийн хэмжээнд олон улсын цагаачдын тоо энэ жил 51 сая нэмэгдэж 272 саяд хүрсэн тухай НҮБ-ын Эдийн засаг ба нийгмийн асуудал хариуцсан департаментаас гаргасан мэдэгдэлд дурджээ. Олон улсын цагаачдын тоо дэлхийн хүн амын 3,5 хувьд хүрсэн.

Хавчин гадуурхсан эсвэл амь насанд нь аюул учирсан болохоор аргагүйн эрхэнд харь улсыг зорьж байдаг дүрвэгчдээс ялгаатай нь цагаачид нь амьдралаа сайжруулах, өндөр цалинтай ажилд орох эсвэл боловсрол олж авахын тулд гадаадыг зорьж байдаг. Цагаачид нь тогтвортой хөгжлийг тогтоон барихад чухал хувь нэмэр оруулдаг ч гэлээ тэдэнд бас дэмжлэг, хамгаалалт шаардлагатай байдаг гэдгийг НҮБ-ын мэргэжилтнүүд сануулжээ.

Олон улсын цагаачдын хувьд очихоор хамгийн их тэмүүлдэг улс нь АНУ. Энэ улсад 51 сая цагаач хүн ажиллаж амьдарч байна. Тус бүр 19 цагаачдын хүлээн авч, тэжээж байдаг Герман, Саудын Арави нь хоёр, гуравдугаар байрт ордог. ОХУ нь 12 сая цагаач хүлээн авч дөрөвдүгээрт жагсдаг. 10 сая цагаачтай Их Британи тавдугаарт ордог. Харин Канад, Франц, Австрали гэсэн орнууд тус бүр найман сая цагаачтай бол Итали нь 6 сая цагаачтай.

Нийт цагаачдын 48 хувь нь охид, эмэгтэйчүүд байдаг бол 20 хүртэлх насны залуучууд 14 хувь нь байдаг. Цагаачдын 74 хувь нь 20-64 насны хөдөлмөрийн чадвартай үеийн хүмүүс.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18