БОЛГАР НЬ ТУРК УРСГАЛААС ОРОСЫН ШАТДАГ ХИЙХ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХ АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Н.Мижидмаа
2019/09/19

Оросын шатдаг хийг Хар тэнгисийн ёроолоор дайруулан Турк хүргэх "Турк урсгал" хоолойноос салаалан Болгарын нутгаас дайруулж Себр хүргэх хоолой барих "Балкан урсгал"-ыг барих гэрээг есдүгээр сарын 18-нд байгууллаа. Тус гэрээг байгуулсныг хологдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов нь ""Турк урсгал" нь "Өмнөд урсгал" -ыг бодвол Болгарт илүү ашигтай, нэг тэрбумаар хямд тусч байна. Өмнөд урсгалыг хаалттай байдлаар явуулсан төрийн худалдан авалт, авлигын улмаас зогсооход хүрсэн. Харин одоо бол Болгарын нутгаар Оросын ч шатдаг хий яван, мөн манай хөрш Грек дэх интерконнектороос ирэх шингэрүүлсэн хийг ч дамжуулах боломжтой болж байна. Энэ хоолойг тавихад зарцуулсан хөрөнгийг буцааж авсны дараа бүхэлдээ Болгарынх болно. Бид шатдаг хий хуваарилалтад оролцсон хэвээр байна" гэжээ.

Оросыг шатаг хийг Балканы хойг, Өмнөд Европт хүргэх дамжуулах хоолойг анхандаа Болгар улс хүргэж тавиад тэндээсээ тарааж эхлэхээр төлөвлөж байсан. Гэвч Болгарын эрх баригчид АНУ, Европын холбооны хүчтэй шахалтад орж, "Өмнөд урсгал" нэртэй энэ дамжуулах хоолойг тавиулах талаар тодорхой хариу өгөхгүй удаахад Оросын Ерөнхийлөгч Путины тушаалаар хоолойг Турк улс хүртэл тавихаар болгож чиглэлийг нь өөрчилсөн. Ингэснээр Балканы хой, Өмнөд Европын орнууд Туркийн нутаг дахь хуваарилах төвөөс тус тусын хоолойг тавьж шатдаг хий авахаар болсон юм.

Туркийн нутгаас шатдаг хийг Болгараар дамжуулан Серб хүргэх "Балканы урсгал" нэртэй энэ хоолойг барих гэрээг Саудын Арави ба Италийн "Arkad" консорциум ба Болгарын "Булгартрансгаз" компаниудын хооронд байгуулжээ. 1,1 тэрбум еврогийн өртөгтэй дамжуулах хоолой барих ажлыг 615 хоногийн дотор барьж дуусах ёстой бөгөөд эхний 250 өдрийн дотор 308 км хоолойг татах ёстой. "Балканы урсгал"-ын хоолойнуудыг ОХУ нийлүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18