ТАЛИЙГААЧИЙН АР ГЭР: АЛДАА ГАРГАСАН ХҮНД АЛБАН ТУШААЛ ӨГӨХ НЬ ШАГНАЛ УУ

О.Шүрэнцэцэг
2019/09/18

Өнгөрсөн тавдугаар сарын 30-31-нд шилжих шөнө Өргөө амаржих газарт 37 настай, жирэмсэн эх амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, гурван хүүхдийн эх Ч дөрөвдэх хүүхдээ төрүүлэхээр тус эмнэлэгт хэвтээд байсан бөгөөд кесаров хагалгаа хийлгэх заалттай өдрөө төлөвлүүлэн хэвтэж байхдаа ийнхүү амиа алдсан юм.

Энэ асуудлаас үүдэн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тушаал гарган, Өргөө амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний албан тушаалыг өнөөдрийг хүртэл тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Дүүрэнбилэг түр гүйцэтгэж байгаа юм. Үүнд талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байна. Тодруулбал, эмчилгээний явцад алдаа гаргаж, хүний амь нас хохирсон байхад Эмчилгээ эрхэлсэн орлогч даргыг албан тушаал ахиулж байгаа нь шагнаж байгаагаас өөрцгүй хэрэг хэмээн үзэж, НЭМГ-т өргөдөл гомдлоо гаргажээ. Тэднийг НЭМГ-ын Орлогч дарга Л.Зэндмаа хүлээн авч уулзсан бөгөөд "Даргын үүргийг гүйцэтгэх өөр хүн олдохгүй байна" гэсэн тайлбар хэлжээ.
Хэргийг тодруулбал, эх болоод урагт хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд "Ургийн жин 3250 гр, өндөр 52 см, эрэгтэй хүүхэд. Эхийн зүүн талын 1-4-р хавирга хугаралтай. Энэ хугарал нь амьд байхад нь үүссэн. Кесаров хагалгааг эрт хийх байжээ. Эх уушги, зүрхний шокийн улмаас амь насаа алдсан байна" хэмээн тусгасан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18